ASIA INTELLIGENCE BRIEFING · 12 REGIONS몽골 EDITION

TODAY, TOP 10 HOT NEWS

2026-11-01 · 최근 업데이트 · 2026-11-01T08:02:44.321998+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
2주요
몽골기타📰 Montsame (몽골 국영통신)최종 54.2
근거 출처 1개 보기
3주요
몽골기타📰 Ikon.mn (몽골어)최종 47.9

Монгол Улсад энэ он гарсаар 919,104 жуулчин иржээ

Монголд ирсэн жуулчдын тоон мэдээллийг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо ноос танилцуулав. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 29-ний урьдчилсан статистик мэ…

검토: 자동 경고 없음

뉴스 사진
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Монгол Улсад энэ он гарсаар 919,104 жуулчин иржээ [한국어 번역]
    Монголд ирсэн жуулчдын тоон мэдээллийг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо ноос танилцуулав. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 29-ний урьдчилсан статистик мэдээллээр манай улсад 919,104 жуулчин иржээ. 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлэн, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод болон салбарын нийт оролцогчид хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар жилийн зорилтын 91.9 хувьд хүрч, нэг сая жуулчин хүлээн авах зорилт биелэхэд 80,896 жуулчин үлдсэнийг мэдээлэв.
4주요
몽골기타📰 Ikon.mn (몽골어)최종 47.9

Сурагчид өнөөдөр хичээллээд ДОЛОО ХОНОГ амарна

2026–2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улирлаар хичээллэж байгаа. Энэ дагуу сурагчид өнөөдөр хичээллээд долоо хоног амарч, арваннэгдүгээр са…

검토: 자동 경고 없음

뉴스 사진
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Сурагчид өнөөдөр хичээллээд ДОЛОО ХОНОГ амарна [한국어 번역]
    2026–2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улирлаар хичээллэж байгаа. Энэ дагуу сурагчид өнөөдөр хичээллээд долоо хоног амарч, арваннэгдүгээр сарын 9-нд шинэ улирлын хичээл эхэлнэ. Боловсролын сайдын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Шинэ бүтцийн гол өөрчлөлтүүд: Дөрвөн улиралтай болсон. Өмнө нь нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсныг өөрчилж, сурагчдын хичээллэх болон амрах хугацааг тэнцвэржүүлсэн. Өвлийн амралтыг оновчтой болгосон. Нийслэлийн сурагчид 12 дугаар сарын гурав дахь долоо хоногт бие даалтын үйл ажиллагаанд шилжиж, үргэлжлүүлэн гурван долоо хоног амарна. Цагаан сарын долоо хоногт бие даалтын долоо хоногийг зохион байгуулна. Сурагчид үндэсний өв уламжлал, ёс заншлаа судлах бөгөөд бие даалтын үйл ажиллагааг хэт ачаалал үүсгэхгүйгээр зохион байгуулна. Орон нутгийн онцлогийг харгалзав. Хичээлийн жилийн хоёр удаагийн бие даалтын долоо хоногийг Цагаан сарын баяр, нийслэлийн өвлийн амралт, орон нутгийн мал төллөх үетэй уялдуулсан. Зуны амралт эрт эхэлнэ. Бага ангийн сурагчид тавдугаар сарын хичээл дуусмагц, дунд болон ахлах ангийн сурагчид зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногоос амарна гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан цахим хуудсандаа бичжээ.