TODAY, TOP 10 HOT NEWS

2026-09-13 · 최근 업데이트 · 2026-09-13T08:06:21.657258+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
3주요
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
4주요
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
5참고
몽골기타최종 52.2
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай
    Есдүгээр сарын 19-ний өдөр SocialPay Park-д болох “Super Concert: Special” тоглолтод Кпоп-ийг төлөөлөх томоохон артистууд ирж оролцох юм. Харин Голомт банкны зүгээс харилцагчдадаа зориулан тус тоглолтын тасалбарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах онцгой боломжийг санал болгож байна. SocialPay аппликэйшний хэрэглэгчид “Лояалти-Купоны дэлгүүр” цэсээс Super Concert-ийн Энгийн болон Fanzone тасалбарыг дараах үнээр худалдан авах боломжтой. Энгийн тасалбар 38% off - 99,000₮ Fanzone тасалбар 21% off – 229,000₮ Хямдралтай тасалбар хэрхэн авах вэ? SocialPay аппликэйшн – Лояалти цэс рүү орно. “Купоны дэлгүүр” дээр дарж орно. Худалдан авах тасалбарын төрлөө сонгож, төлбөрөө төлнө. Мөн үүнээс гадна тасалбар худалдан авахдаа Голомт банкны кредит картаар төлбөр төлсөн хүмүүст TICKET CASHBACK хөтөлбөрөөс 20%-ийн буцаан олголт нэмж олгож байгаа шүү. Хямдралтай тасалбарын тоо хязгаартай тул амжиж тоглолтын тасалбараа худалдан аваарай. SocialPay аппликэйшн татах бол ЭНД дарна уу.
6참고
몽골기타최종 52.2
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой
    Та АНУ, Англи, БНХАУ, Канад, Австрали Улсын их, дээд сургуульд суралцдаг уу? Тэгвэл Голомт банкнаас дээрх улсуудын их сургуулиудад суралцдаг оюутнууддаа зориулан сургалтын төлбөрийн буцаан олголттой урамшууллыг хэрэгжүүлж байна. Та Голомт банкны кредит карттай бол сургалтын төлбөрөө төлөхдөө картаа ашиглаад 5%-ийн буцаан олголт буюу 500,000₮ хүртэлх дүнгийн буцаан олголтыг аваарай. Энэхүү урамшуулал нь 2026.09.07-2026.09.30-ныг дуустал үргэлжлэх тул энэ хугацаанд төлбөрөө шилжүүлэх бол заавал Голомт банкны кредит картаа ашиглахыг зөвлөж байна. Та Голомт банкны кредит карт захиалахыг хүсвэл ЭНД дарж картуудын нөхцөлтэй танилцаад дараах сувгуудын аль нэгээр картаа захиалан аваарай. Smart bank аппликэйшн Egolomt.mn Cards.mn Голомт банкны салбар Буцаан олголт авахын тул дараах 2 шаардлагыг өмнө нь заавал биелүүлсэн байх шаардлагатайг битгий мартаарай. Гүйлгээ хийхээсээ өмнө SocialPay эсвэл Loyalty.golomtbank.com вэбсайтаар нэвтрэн “Хөтөлбөрт элсэх” үйлдлийг хийсэн байх шаардлагатай. Зөвхөн 5,000,000₮-өөс дээш дүнтэй гүйлгээ хийсэн тохиолдолд урамшуулалд хамрагдана. Бяцхан санамж: Энэхүү урамшуулалд Голомт банкнаас гаргадаг Виртуал кредит карт хамаарахгүй бөгөөд зөвхөн биет кредит картаар төлбөрөө хийсэн тохиолдолд буцаан олголт үйлчилнэ. Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой сонирхсон зүйлээ Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлаарай.
7참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Тайландын цагдаа нар хийдийн хөрөнгөөс $3 саяыг хувьдаа завшсан хэргээр Буддын шашны ламтныг баривчлав
    Тайландын цагдаа нар хийдээсээ 100 сая бат ($3 сая) хувьдаа завшсан хэрэгт сэжиглэгдсэн Буддын шашны ламтныг дотно харилцаатай хамсаатан эмэгтэйнх нь хамт Баасан гарагт баривчилжээ. Эртний нийслэл Аюуттаяа хотын 14 дүгээр зууны үеийн алдарт “Ват Путтайсаван” хийдийн тэргүүн лам Пхра Вачираян Ви нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 20 гаруй удаагийн үйлдлээр сүсэгтнүүдийн хандивын мөнгийг хулгайлсан хэрэгт буруутгагдсан байна. Тайландын Буддын шашны лам нар гэр бүл, бэлгийн харилцаанд орохгүй байх ам тангараг өргөж, эд хөрөнгөөс татгалздаг уламжлалтай. Тиймээс ламтныг баривчлагдсаны дараа сахилаас нь чөлөөлжээ. Жил гаруйн өмнө бас нэг өндөр мяндагтай ламтай холбоотой эд хөрөнгө, садар самууны хэрэг ил болж, Тайландын нийгмийг цочроож байсан юм. Сая баривчлагдсан 66 настай ламтан сүсэгтнүүдэд зориулсан зоосон сахиус урладгаараа алдартай нэгэн байжээ. Тайландын ерөнхий сайд Анутин Чарнвиракулд хүртэл түүний бүтээсэн зарим сахиус хадгалагддаг гэнэ. Цагдаа нар Пхра Вачираян ламын хийдийнхээ нэрийг ашиглан орлого олдог мөнгөний хоёр эх үүсвэрийг илрүүлснээ Баасан гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ. Эдгээрийн нэг нь хийдийн засварын хандив, нөгөө нь сахиус болон бусад шүтээнүүдийн төлбөр байсан байна. “Эдгээр хоёр эх үүсвэрээс орж ирсэн мөнгөний аль нь ч хийдийн дансанд ороогүй байна. Ганц ч бат ороогүй” гэж мөрдөн байцаагч Паттаннасак Буппхасуван сэтгүүлчдэд мэдээлжээ. Пүрэв гарагт цагдаа нар ламтны гэрт нэгжлэг явуулаад нийт 100 гаруй сая батын дүнтэй бэлэн мөнгө, алтан гулдмай илрүүлсэн байна. Цагдаа нар олсон мөнгөө шөнө дунд хүртэл тоолсныг Тайландын The Nation сонин мэдээлжээ. Мөн ламтны гэрийн хяналтын камерын бичлэгийг шалгахад түүний нэгэн эмэгтэйтэй хоолны ширээн дээрээ бэлгийн харилцаанд орж буйг харуулсан дүрс олдсон байна. Мөрдөгчид энэ эмэгтэй нь 47 настай Пуняави Рунгруеанг гэгч болохыг тогтоож, төрийн албан хаагчийн хууль бус үйл ажиллагаанд хамсаатнаар оролцсон үндэслэлээр баривчилжээ. Тайландад өндөр мяндагтай лам нар засгийн газраас тэтгэмж авдаг тул төрийн албан хаагчид тооцогддог. Цагдаа нар хамсаатан эмэгтэйн гэрээс нийт 6.04 сая батын үнэ бүхий 35 ширхэг алтан сахиус, 1.5 кг орчим алтан гулдмай зэрэг үнэт эдлэлүүдийг илрүүлжээ. Уг эмэгтэй нь ламтны завшсан эд хөрөнгийг захиран зарцуулахад тусалдаг байсан гэж үзэж байна. Түүний банкны дансаар жил бүр олон арван сая бат эргэлдэж байсныг батлах баримт илэрсэн гэнэ. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр ламтны ёс зүйгүй үйлдлийн талаар нэрээ нууцалсан эх сурвалжийн өгсөн мэдээллийн дагуу долдугаар сарын дундаас хойш уг хэргийг шалгаж эхэлсэн юм байна. Эх сурвалж: BBC
8관찰
몽골기타최종 51.5
근거 출처 2개 보기
  • Ikon.mn (몽골어) — Экс найз бүсгүйдээ зарцуулсан $369,000-ыг буцааж авах гэсэн эрийн нэхэмжлэлийг Сингапурын шүүх хэрэгсэхгүй болгожээ
    Сингапурын иргэн нэгэн эрэгтэй хуучин найз бүсгүйдээ зарцуулсан бүх мөнгийг буцааж авахаар шүүхэд хандсан ч амжилт олоогүй байна. Чандер Агарвал гэдэг энэ эр Фелиша Ли хэмээх бүсгүйтэй дотно харилцаатай байхдаа зарцуулсан 468,000 сингапур долларыг ($369,200) нэхэмжилснийг Сингапурын дээд шүүх “сайн дураар зарцуулсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Агарвал нь дотно харилцаатай болохоосоо ч өмнө Лид байнга үнэтэй бэлэг өгдөг байсан, үүнийхээ төлөө ямар нэг хариу нэхэхгүйгээ удаа дараа хэлж байсныг олж тогтоосноо шүүгч Ли Сэйю Кин мэдэгдсэн байна. Тээврийн компанийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашдаг Агарвал 2019 онд онгоцоор нисэж байхдаа үйлчлэгч бүсгүйтэй танилцсан нь Ли байжээ. Тэд 2022 оны есдүгээр сараас 2023 оны арванхоёрдугаар сар хүртэл дотно харилцаатай байсан гэнэ. Ли өөр хүнтэй явалдаж байгаа талаар Агарвал сэжиг авсны дараа тэдний харилцаа өндөрлөсөн байна. Улмаар Агарвал 2024 оны гуравдугаар сард шүүхэд хандахдаа Лиг өөрөөс нь “хүүгүй зээл хэлбэрээр олон удаа мөнгө гуйж байсан” гэж мэдүүлжээ. Ингэхдээ кредит картнаас нь 206,000 сингапур доллар, гадаад аялалд 129,000 сингапур доллар, орон сууцандаа фэншүйгийн мэргэжилтэн урьж, зөвлөгөө авахад 17,000 сингапур доллар, амь насны даатгалд 20,000 сингапур доллар зарцуулсан баримтуудыг хавсаргасан байна. Харин Ли эдгээр мөнгийг ямар нэг зээл биш, хайр сэтгэлийн үүднээс өгсөн бэлэг байсан гэж маргажээ. Гэвч шүүх Агарвалыг мөнгө өгөхдөө ямар нэг бичиг баримт үйлдээгүй тул зээл гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн байна. “Миний өмнө буй нотлох баримтууд нэхэмжлэгч (Агарвал) хариуцагчид (Ли) сэтгэл алдарч, харилцааны явцад үнэтэй бэлгүүд байнга өгдөг байсныг тодорхой харуулж байна. Харамсалтай нь Агарвал тансаг хэрэглээтэй, чинээлэг нэгэн байсан бол Ли нь түүнтэй эн зэрэгцэхүйц хөрөнгө чинээтэй нэгэн байгаагүйг баримтууд бас харуулж байна” гэж шүүгч дүгнэлтдээ бичжээ. Мөн Ли олон тооны мессэжээр дамжуулан Агарвалд өгсөн бэлгүүдэд нь “гайхаж, зарим тохиолдолд хүлээж авахаас татгалзсан” санаагаа илэрхийлж байсныг олж тогтоосон байна. Шүүгч дүгнэлтийнхээ төгсгөлд Английн жүжгийн зохиолч Уилльям Конгревын “Гашуудаж буй сүйт бүсгүй” эмгэнэлт хошин жүжгээс “Хайр сэтгэл үзэн ядалт болон хувирах шиг хүчтэй уур хилэн тэнгэрт ч байдаггүй, гомдоосон эмэгтэйн уур хилэн шиг аймшигтай зүйл тамд ч байдаггүй” гэсэн өгүүлбэрийг эш татжээ. 2023 оны эхээр Сингапурын иргэн бас нэг эрэгтэй өөрийнх нь хайр сэтгэлийг хүлээж аваагүй эмэгтэйгээс гурван сая гаруй сингапур доллар нэхэмжилж байв. Тухайн үед Кавшиган гэх эрэгтэй Нора Таны татгалзсан хариу түүнд сэтгэл санааны хямрал учруулж, нэр хүндийг нь унагасан гэж үндэслэлээ тайлбарласан ч шүүх хэрэгсээгүй өнгөрсөн байна. Хожим Тан энэ шүүхдэлтийн улмаас өөрөөсөө гарсан зардлыг төлүүлэхээр Кавшиганы эсрэг хариу нэхэмжлэл гаргаж байжээ. Эх сурвалж: BBC
  • Ikon.mn (몽골어) — ОХУ-ын Эрхүү муж гадаадын иргэдийг цэрэгт зуучилж, элсүүлсэн хүмүүст олгох шагналын хэмжээгээ $18,000-д хүргэв
    Эрхүү мужийн захиргаа гадаадын иргэд болон харьяалалгүй иргэдийг Оросын цэргийн албанд амжилттай элсүүлж чадсан хүмүүст олгох шагнал урамшууллын хэмжээг ОХУ-ын хэмжээнд хамгийн өндөр түвшинд хүргэх шийдвэрийг Пүрэв гарагт гаргажээ. Уг шийдвэрийн дагуу зуучлагч нь цэргийн гэрээт албанд элсүүлсэн гадаадын иргэн бүрийн тоогоор 1.5 сая рубль ($17,800 орчим) авахаар болсон байна. Энэ нь сүүлийн долоон сарын хугацаанд дөрөв дахин нэмэгдэж, Оросын бусад бүх бүс нутгуудын амласан шагналаас давсан хэмжээ болохыг Вёрстка суваг мэдээлжээ. Эрхүү муж өмнө нь иргэний харьяаллаас үл хамааран байгуулагдсан гэрээ бүрийн тоогоор 400,000 рублийн ($4,700) шагналыг зуучлагчдад олгодог байсан юм. Харин сүүлийн шийдвэрээр гадаадын болон харьяалалгүй иргэдийн урамшууллыг онцгойлон дөрөв дахин өсгөж, Оросын бусад бүс нутгуудаас элсүүлсэн цэрэг бүрийн үнэлгээг 800,000 рубль ($9,500) болгон хоёр дахин өсгөжээ. Эрхүүгийн энэ шийдвэр Оросын бүс нутгуудын удирдлага дээрээс өгсөн цэрэг элсүүлэх квотоо гүйцээхийн тулд эрчимтэй ажиллаж байгааг харуулсан нэг жишээ болж байна. Саяхан Смоленск муж зуучлагчийн шагналыг 115,000 рублиэс ($1,300) нэг сая рубль ($11,900) болгон огцом өсгөсөн бол Рязань муж 805,000 рубль ($9,500) болгон өсгөжээ. Украины эрх баригчид өмнө нь 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар Умард Солонгосыг оролцуулалгүйгээр Оросын талд дэлхийн 136 улсын 28,000 гаруй иргэн тулалдаж байгааг мэдээлж байв. Пүрэв гарагт нийтлэгдсэн Эмнести Интернэйшнл байгууллагын тайланд иргэдийг цэрэгт элсүүлэх Оросын хүчин чармайлт нь улам бүр “хууран мэхлэлт, албадлага, мөлжлөгийн арга хэлбэртэй” болж байгаа талаар дурдсан байна. Эх сурвалж: The Moscow Times
9관찰
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Оюутолгой төслөөс авах ногдол ашгийг 2027 онд хуваарилж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцсоноо мэдэгдэв
    17 жилийн дараа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт орсныг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. Тодруулбал Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Троттой Оюутолгой төслийг манай улсад илүү үр ашигтай байх дараагийн шатны хамтын ажиллагааны суурь болгож тус төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцсоныг хэлэв. "Хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр ₮30 орчим их наядын зардлыг бууруулж чадлаа" Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ " Монголын ард түмэнд дахин нэг сайн мэдээ дуулгая. Дөнгөж сая Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн баялгаас Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай амжилттай эцэслэж, 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр менежментийн зардлыг бууруулж давхардлыг арилгаснаар найм орчим их наяд төгрөг, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөг буюу нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж чадлаа. Энэ бол Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчтайгаа үүссэн аливаа асуудлыг ажил хэрэгч яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэж чаддаг бодит жишээ болж байна. Оюутолгой төслийн үр өгөөжийг Монголын ард түмэнд бодитоор хүргэх итгэлийг баталгаажуулах хэлцэлд хүрч чадсан хөрөнгө оруулагч талдаа талархал илэрхийлье. Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Троттой Оюутолгой төслийг манай улсад илүү үр ашигтай байх дараагийн шатны хамтын ажиллагааны суурь болгож тус төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилж Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо. Манай улстай урт хугацаанд тогтвортой, шударгаар хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа нотлон харуулж сайн түншийн ёсоор итгэл гарган ажилласан Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Саймон Тротт болон танай хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж цаашдын ажил үйлс хамтын ажиллагаанд амжилт хүсэж байна” хэмээв. "Оюутолгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд Рио Тинто хамтран ажиллана" Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт "2026 оны есдүгээр сарын 11 эрхэм Ерөнхий сайд таныг өнөөдөр биднийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Мөн түүнчлэн илэн далангүй, ажил хэрэгч санал солилцсонд баярлалаа. Юуны түрүүнд манай хоёр талын гаргасан ахиц дэвшил, урагштай хамтын ажиллагааг энд онцолмоор байна. Өнөөдөр бид Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Менежментийн үйлчилгээний төлбөрийг буурууллаа. Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил мөн. Бид өнөөдөр мөн Оюутолгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа. Оюутолгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд Рио Тинто хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна. Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ. Харилцан итгэлцэл, бат хамтын ажиллагаан дээр суурилсан эдгээр санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж, Оюутолгойн өнөөдөр болон ирээдүйн төлөө тууштай хамтран зүтгэх болно" хэмээн мэдэгдлээ. ВИДЕО:
10관찰
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Ормузын хоолойг орлож байсан Саудын Арабын газрын тос дамжуулах хоолой халдлагад өртсөний дараа зогсжээ
    Пүрэв гарагт болсон хэд хэдэн халдлагын дараа Ормузын хоолойг орлож байсан газрын тос дамжуулах “Зүүн-Баруун” чиглэлийн хоолойн ажиллагааг зогсоосноо Саудын Арабын эрх баригчид өчигдөр зарлажээ. Баасан гарагт тус улсын эрчим хүчний яамны гаргасан мэдэгдэлд хоолойн ажиллагааг зогсоосон нь урьдчилан сэргийлэх зорилготой байсныг тайлбарласан байна. Халдлагын улмаас хэд хэдэн хүн шархадсан, яаралтай тусламжийн багууд хоолойн аюулгүй байдлыг хангах, үүссэн нөхцөл байдлыг үнэлэх арга хэмжээ авч байгааг мэдэгдэлд бас дурджээ. Сүүлийн өдрүүдэд Ойрх Дорнод даяар мөргөлдөөн эрчимжээд байгаа. Йемений Хусит зэвсэгт босогчид Саудын Арабын Абха, Нажран, Жазан дахь эрчим хүчний байгууламжуудыг онилж, Ираны газрын тос тээвэрлэгч хөлгүүдийг АНУ-ын зэвсэгт хүчин довтолж байна. Саудын Арабын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд Брент ангиллын баррель газрын тосны фючерс хэлцлийн үнэ $105 орчимд хэлбэлзэж байлаа. Уг үнэ Пүрэв гарагт $110 руу дөхөж, огцом өссөн юм. “Зүүн-Баруун” чиглэлийн хоолой нь Ираны дайн эхэлсэн цагаас хойш Саудын Арабын газрын тосны экспортын чухал зам болоод байгаа. Ормузын хоолойн тээвэрлэлт бараг зогссоны дараа өдөрт 7 сая баррель газрын тос дамжуулах хүчин чадалтай уг хоолойн ашиглалт маш хурдан дээд хэмжээндээ тулсан юм. Энэ хоолой нь газрын тосыг Персийн булангаас Улаан тэнгис рүү тээвэрлэдэг. Тэндээс хөлөг онгоцонд ачиж, гадаад зах зээлд хүргэдэг юм. Гэвч энэ чиглэл сүүлийн үед Хусит босогчдын халдлагын улмаас эрсдэлтэй тулгараад байна. Улаан тэнгис дэх тээвэрлэгч хөлгүүд Хуситуудын халдлагад өртөх болсноор энэ чиглэлийн газрын тосны экспортын хэмжээ наймдугаар сард өдөрт ердөө 3 сая баррель болж буурсан нь 2017 оны эхэн үеэс хойших хамгийн доод үзүүлэлт болжээ. Газрын тосны үнэ өсөхийн хэрээр бензин шатахууны үнэ ч өсөж байна. Тухайлбал АНУ-д галлон бензиний үнэ $4 орчимд хэлбэлзэж байгаа нь энэ оны хамгийн дээд үзүүлэлт болж байгаа бол галлон дизель түлшний үнэ түүхэн дээд хэмжээндээ буюу $6-т хүрчээ. Эх сурвалж: Reuters