TODAY, TOP 10 HOT NEWS

2026-09-09 · 최근 업데이트 · 2026-09-09T08:03:04.729835+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
3주요
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
4주요
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
5참고
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
6참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — БИ ТӨРӨХӨД БЭЛЭН ҮҮ? гэж асууж буй жирэмсэн ээж бүрд
    Хүүхдийнхээ анхны хөдөлгөөнийг мэдрэх, зүрхний цохилтыг нь сонсох, уулзах өдрөө догдлон хүлээх нь жирэмсний сар бүр тохиох шинэ мэдрэмж, шинэ баяр баяслыг авчирдаг. Гэхдээ төрөх өдөр ойртох тусам ээжүүдийн сэтгэлд “Өвдөлт эхлэх үед би юу хийх ёстой вэ?”, “Эмнэлэг рүү хэзээ явах вэ?”, “Би хүүхдээ угтахад сэтгэл санаа минь бэлэн үү?” гэсэн олон асуулт төрдөг. Дээр асуултын хариуг нэг дор өгөхөөр “ГАЙХАМШИГТ ТӨРӨЛТӨД ХАМТДАА БЭЛДЭЦГЭЭЕ” жирэмсэн ээжүүдэд зориулсан сургалт өдөрлөгийг Гурван Гал Нэгдсэн эмнэлэг болон Baby World брэнд хамтран 2026 оны 10-р сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна. Та сургалтад оролцсоноор: 1. Төрөлтийг таахын аргагүй зүйл биш, бэлдэж болох үйл явц Төрөлт бүр өөр. Бүх зүйлийг урьдчилан төлөвлөх боломжгүй ч юу тохиолдож болохыг ойлгож, тухайн үед хэрхэн зөв хариу үйлдэл үзүүлэхээ мэдэж болно. Сургалт өдөрлөгийн үеэр мэргэжлийн эмч, эх баригч, зөвлөхүүд жирэмслэх үеэс төрөлт, төрсний дараах эх болон нярайн асаргаа хүртэлх хамгийн хэрэгтэй мэдээллийг энгийн, ойлгомжтой байдлаар хүргэнэ. Жирэмсний үеийн сэтгэл зүй болон эрүүл зөв хооллолт Төрөлт эхэлж буй шинж тэмдгүүдийг ялгаж ойлгох Эмнэлэгт хэзээ очихоо мэдэх Төрөх үеийн амьсгал болон өвдөлтөө зохицуулах аргууд Төрөлтийн өмнөх айдас, түгшүүрээ зохицуулах зөвлөгөө Төрсний дараа өөрийн бие болон нярайгаа хэрхэн асрах талаарх ойлголт нэг дор сурч, мэдэж авах болно. 2. Сонсохоос гадна асууж, ярилцаж, оролцож суралцана. Ээж бүрийн жирэмслэлт, биеийн онцлог, санаа зовж буй зүйл өөр. Тиймээс эвэнтийн үеэр оролцогчид асуултаа мэргэжлийн сэтгэл зүйч болон эрүүл хооллолтын зөвлөх болон бусад мэргэжилтнүүдээс ойлгоогүй зүйлээ тодруулах боломжтой. Ингэснээр та зөвхөн онолын мэдээллээс гадна төрөх өдөр ойртоход юу бэлдэх, ямар дарааллаар ажиллах, хэнээс тусламж авахаа илүү тодорхой мэдэж чадна. 3. Ээж ганцаараа биш хамтрагчтайгаа бэлдэх Хүүхэд төрөх нь зөвхөн ээжийн бус, гэр бүлийн амьдралд тохиох том өөрчлөлт юм. Жирэмслэлтийн үе болон төрсний дараах өдрүүдэд хамтрагчийн тайван, зөв дэмжлэг ээжид үнэтэй тус болдог. Тиймээс хамтрагчтайгаа оролцож хамтдаа чухал үедээ бэлдэж суралцана.. Хамтрагч болон гэр бүлийн гишүүд: Ээжийг сэтгэл зүйн хувьд хэрхэн дэмжих Төрөлтийн үед ямар тусламж үзүүлэх Төрсний дараах ачааллыг хэрхэн хуваалцах Нярайгаа угтах гэр бүлийн бэлтгэлээ хэрхэн хангах талаар хэрэгтэй ойлголт авах боломжтой. “ГАЙХАМШИГТ ТӨРӨЛТӨД ХАМТДАА БЭЛДЭЦГЭЭЕ” Жирэмсэн ээжүүдийн эвэнт Өдөр: 2026.10.10-нд Байршил: Astory Event Hall /БГД, 26-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, 31 тоот/ Тасалбарын үнэ: ̶1̶4̶9̶,̶9̶0̶0̶₮̶ ➔ 99,900₮ Тасалбар захиалах: [ babyworld.mn/products/baby-world-event ] Онцлог: Жирэмсэн ээжүүд маань халамжит нөхрийнхөө хамт хосоороо оролцох бүрэн боломжтой.
7참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Монгол Улсад эхний найман сард 705,098 жуулчин иржээ
    Монгол Улсыг зорин ирэх гадаад жуулчдын урсгал тогтмол нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна. Статистик мэдээллээр Монгол Улсад эхний найман сарын хугацаанд нийт 705,098 жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оны мөн үеэс 106,896 жуулчнаар буюу 17.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам наас мэдээлэв. Гадаад жуулчдыг улс орноор авч үзвэл 2026 оны найман сарыг хүртэлх хугацаанд: ОХУ-аас 239,134 БНХАУ-аас 171,497 БНСУ-аас 128,589 Япон Улсаас 30,417 Казахстан Улсаас 16,870 жуулчин тус тус иржээ. Мөн Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд 2026 оны эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээлд 29 хувийн өсөлттэйгөөр хоёр дугаар байрт эрэмбэлэгдсэнийг мэдээллээ.
8관찰
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ФОТО: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж хүндэтгэл үзүүллээ. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолсны дараа, Ерөнхийлөгч Яков Милатович Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, олон улсын байгууллагуудын Суурин төлөөлөгч болон албаны хүмүүстэй мэндчиллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович, гэргий Л.Болорцэцэг, Милена Милатович нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Яков Милатович Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Дараа нь хоёр улсын төрийн тэргүүн, гэргий нар товч уулзалт хийлээ. 2006 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд Баку хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын дээд түвшний уулзалт болон 2025 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Нью-Йорк хотноо Ерөнхийлөгч Яков Милатовичтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож байсан юм. Монтенегро Улс 630 гаруй мянган хүн амтай, 13,812 км2 газар нутагтай. Серби, Босни ба Херцеговин, Хорват, Албани Улстай хиллэдэг. Парламентын засаглалтай. XX зуунаас Балканы бүс нутаг дахь аялал жуулчлал, үйлчилгээний төв байсаар ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 9 тэрбум гаруй ам.доллар бөгөөд 30 хүртэл хувийг аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээ, тээвэр зуучлалын салбар бүрдүүлдэг. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 14 мянган ам.доллар. Өнгөрсөн онд 2.8 сая жуулчин хүлээн авсны зэрэгцээ дэд бүтэц, эрчим хүч, мэдээллийн технологи, логистик, далайн эдийн засаг, хөдөө аж ахуй болон өндөр нэмүү өртөгтэй үйлдвэрлэл хөгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэгт онцгой анхаарч байна. Монтенегро нь НАТО-гийн гишүүн орон бөгөөд 2028 онд Европын Холбоонд элсэх зорилт тавьсан. Манай хоёр улс хамтран 2023 онд нийслэл Подгорица хотноо “Хот мандал-нууц тарнийн сүм” зургийн үзэсгэлэн гаргаж, монтенегро хэлнээ орчуулсан “Монголын орчин цагийн өгүүллэг” номын нээлтийг 2025 онд мөн хотноо хийж байсан. Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан шуудангийн дурсгалын маркийг өнгөрсөн зургаадугаар сард хамтран гаргаад байна. Тус улсын нэрт аялагч, продюсер Эдин Крничийн Монголд хийсэн аялал, түүх, соёл, зан заншил, уламжлал, байгаль, нүүдэлчин ахуй, онцлогийг харуулсан нэвтрүүлгийг Үндэсний радио, телевиз нь 2023, 2024 онд үзэгчдийн хүртээл болгож байжээ. Манай улсын хувьд Монтенегро нь Европын зах зээлд гарах боломж бөгөөд Европын Холбооны бодлого, Балканы бүсийн тээвэр-логистикийн сүлжээ, аялал жуулчлал, байгаль орчин, уулын экосистемийн хамгаалал зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой гэж судлаачид үзэж байна.
9관찰
몽골기타최종 52.2
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Монголын Хөрөнгийн Бирж дээр Сэндли 3.0 бонд амжилттай гарч, эрэлт ихтэй хаагдлаа
    “Сэндли ББСБ” ХК-ийн олон нийтэд нээлттэй гаргаж буй Сэндли 3.0 бондын анхдагч зах зээлийн арилжааны нээлт өнөөдөр боллоо. Энэ оны Монголын Хөрөнгийн Бирж дээрх хамгийн өндөр өгөөжтэй бонд гэж нэрлэгдэх Сэндли 3.0 бонд нь нийт 120,000 ширхэг үнэт цаасыг олон нийтэд санал болгож, 12 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв. Сэндлигийн үнэт цаасны нэрлэсэн үнэ нь 100.000 төгрөг, хугацаа 24 сар, жилийн хүү нь 19 хувь, хүүг 3 сар тутамд олгох бөгөөд нээлттэй бүтээгдэхүүн учраас татвар нь 5% байгаа гэдгээрээ давуу талтай юм. Татан төвлөрүүлсэн санхүүжилтийг тус компани бизнесийн болон ногоон зээлд зарцуулахаар төлөвлөжээ. “Сэндли ББСБ” ХК-ийн нээлттэй бондын андеррайтераар салбартаа нэр хүнд бүхий “Өлзий энд Ко капитал”, “Голомт капитал”, “Райнос инвестмэнт” нар тус тус хамтран ажилласан байна. Цан цохих ёслолд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд, бондын андеррайтераар ажилласан үнэт цаасны компаниудын болон “Сэндли ББСБ” ХК-ийн удирдлагууд оролцлоо. “Сэндли ББСБ” ХК нь финтек технологид суурилсан “Sendly” гар утасны аппликейшнээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг 2020 оны тавдугаар сард амжилттай эхэлж, өдгөө АНУ, австрали, япон, европын холбооны 27 улсад амьдарч буй монголчууд хормын дотор, хамгийн бага шимтгэлтэйгээр мөнгөн гуйвуулга хийх боломжийг бүрдүүлсэн монголын анхдагч компани юм. Тус байгууллагын хамт олон 2023, 2025 онуудад Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нээлттэй бондоо олон нийтэд санал болгож, нийт 18.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сэндли 1.0, 2.0 бондуудаар татаж нийт 6.1 тэрбум төгрөгийн хүүг хөрөнгө оруулагч нарт олгосон байна.
10관찰
몽골기타최종 51.5
근거 출처 4개 보기
  • Ikon.mn (몽골어) — Т.Ням-Очир: Нийгэм эдийн засгийн үзүүлэлт багатай сурагчдын PISA үнэлгээний гүйцэтгэл ахисан
    Монгол Улс боловсролын чанараа тодорхойлуулж, олон улсад аль түвшинд яваагаа мэдэхийн тулд 2025 онд Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-д хамрагдсан. Энэ жилийн тухайд дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагчид оролцсон бөгөөд тэд 15 настай 33 сая сурагчийн төлөөлөл юм. Монгол Улсаас 2025 онд өөрийн орны 59,900 суралцагчийг төлөөлөн 191 сургуулийн 7,146 суралцагч тус үнэлгээнд хамрагджээ. Уг үнэлгээгээр Монгол сурагчдын байгалийн ухаан, математик, унших чадварын гүйцэтгэл Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD)-ын дунджаас доогуур хэвээр байгаа юм. Дөрвөн үзүүлэлтийн дунджаар 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Тэгвэл суралцагчдын нийгэм эдийн засгийн үзүүлэлт тус үнэлгээнд хэрхэн нөлөөлж буй талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцууллаа. Тэрбээр "Нийгмийн эдийн засгийн үзүүлэлт сайн байгаа буюу амьжиргааны түвшин сайтай өрхийн хүүхдүүдийн гүйцэтгэл ялгаатай байгааг харуулж байна. Нийгэм эдийн засгийн хувьд давуу нөхцөлтэй суралцагчид тааламжгүй нөхцөлтэй суралцагчдаас 71 оноогоор илүү гарсан. OECD-ын тус үзүүлэлт 85 хувьтай байдаг. Хот хөдөөгийн ялгаа багассан үзүүлэлт ажиглагдаж байгаа. Байгалийн ухааны үзүүлэлтээр нийслэл, аймгийн төв, сумын сурагчдын гүйцэтгэл ойртож ирлээ. Төрийн болон төрийн өмчийн бус сургуулиудын хоорондын ялгаа дээрх гурван чадвар дээр тэгш байдалтай байна. PISA-2025 үнэлгээнд оролцсон улсуудын нийгэм эдийн засгийн үзүүлэлт буурсан. Гэхдээ Монгол Улсын хувьд нийгэм эдийн засгийн үзүүлэлт багатай сурагчдын гүйцэтгэл ахисан. Харин өндөр байгаа сурагчид үзүүлэлтээ хадгалсан. Нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг байгалийн ухааны гүйцэтгэлээр нь аваад үзвэл нийслэлээс байршил алслагдах тусам гүйцэтгэл буурч байна. OECD-ын дунджаас дээгүүр байгаа гүйцэтгэлтэй суралцагчид нийслэл, аймгийн төвд сурч байна. 2022 оныг бодвол 2025 онд энэ үзүүлэлт төдийлөн нэмэгдээгүй. Монгол Улсын хувьд сургууль доторх ялгаа нь сургууль хоорондын ялгаанаас өндөр хувьтай байна. Сургуулийн доторх ялгаа нь багш, менежменттэй холбоотой байх магадлалтай. Суралцагчийн сайн сайхан байдал буюу сэтгэл ханамжтай байдлыг авч үзлээ. Энэ үзүүлэлтээр 2022 онд Монгол Улс өндөр байсан. 2025 онд эрэгтэй суралцагчдын сайн сайхан байдал 7.4 байсан бол 2025 он 8 оноо болж өссөн. Эмэгтэй суралцагчид 7 байсан бол 2025 онд 7.7 оноо болж өсжээ. Өөрөөр хэлбэл сургуулийн орчинд өөрийгөө аюулгүй хэмээн мэдэрдэг суралцагчид амьдралдаа сэтгэл хангалуун байх магадлалтай" гэв.
  • Ikon.mn (몽골어) — PISA: Монгол сурагчдын байгалийн ухаан, математик, унших чадварын гүйцэтгэл OECD-ын дунджаас доогуур хэвээр байна
    Монгол Улс боловсролын чанараа тодорхойлуулж, олон улсад аль түвшинд яваагаа мэдэхийн тулд 2025 онд Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-д хамрагдсан. Энэ жилийн тухайд дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагчид оролцсон бөгөөд тэд 15 настай 33 сая сурагчийн төлөөлөл юм. Монгол Улсаас 2025 онд өөрийн орны 59,900 суралцагчийг төлөөлөн 191 сургуулийн 7,146 суралцагч тус үнэлгээнд хамрагджээ. Үр дүнг нь өнөөдөр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцууллаа. Математикийн хичээлийн гүйцэтгэлийн оноо OECD-ын дундаж үнэлгээ оноо 463 Азийн дундаж оноо 439 Монгол Улсын оноо 419 2022 онд математикийн гүйцэтгэлээр Монгол Улсын суралцагчдын оноо 425 байсан бол 2025 онд 419 болжээ. Математикийн хичээлийн гүйцэтгэл 91 улсаас 49 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна. Унших чадварын гүйцэтгэлийн оноо OECD-ын дундаж оноо 461 Азийн дундаж оноо 413 Монгол Улсын оноо 374 2022 онд уншаад ойлгох чадварын хувьд Монголын суралцагчдын оноо 378 байсан бол 2025 онд 374 болжээ. Өөрөөр хэлбэл 2022 оны гүйцэтгэлээ хадгалсан байна. Дэлхийн хэмжээнд 2022 оныг 2025 онтой харьцуулбал PISA үнэлгээнд хамрагдсан нийт улсын 4/3 нь уншаад ойлгох чадварын гүйцэтгэл буурсан. Манай улсын хувьд энэ жил 91 орноос 70 дугаар байрт жагсжээ. Гэхдээ яаран, өнгөц унших хандлагатай сурагчдын эзлэх хувь 8.6 хувь байсан бол 10.1 хувь болж өсжээ. Дижитал уншлагад шилжиж байгаа нь сурагчдыг нарийн төвөгтэй мэдээлэлд гүнзгий төвлөрч ажиллах чадварт нөлөөлж байж болзошгүй. Байгалийн ухааны хичээлийн гүйцэтгэлийн оноо OECD-ын дундаж 482 Азийн дундаж оноо 440 Монгол Улсын оноо 424 Байгалийн ухааны гүйцэтгэлээр Монголын суралцагчдын оноо 2022 онд 412 байсан бол 2025 онд 424 болж өссөн. Тус үзүүлэлт дээр үсрэнгүй амжилт үзүүлсэн 10 орны нэгээр Монгол Улс нэрлэгдсэн байна. Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD)-ын орны сурагчдын 46 хувь нь мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгаж, нийтлэг ойлголт таамаглалаас илүү нотолгоонд тулгуурладаг. Харин Монголын суралцагчдын 48 хувь нь ингэж ажилладаг гэжээ. Гэхдээ эх сурвалжийг шалгадаг ч эцсийн дүндээ шинжлэх ухааны нотолгооноос илүүтэй нийтлэг ойлголтод найддаг сурагчдын тоо буураагүй байгаа. Математик, унших чадварын гүйцэтгэл тогтвортой хадгалагдсан. Гэвч энэ гурван чиглэлийн гүйцэтгэл OECD-ын орнуудын дунджаас доогуур хэвээр байна. Энэ нь сурагчдын унших, математик, байгаль ухааны суурь ур чадварыг цаашдаа тогтвортой хөгжүүлэх шаардлагатай байгаа" гэв.
  • Ikon.mn (몽골어) — PISA: Давуу боломжтой сурагчийн гүйцэтгэл ерөнхийдөө өөрчлөгдөөгүй бол боломжгүй сурагчийнх ахисан байна
    "PISA 2025" сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол улс хоёр дахь удаагаа хамрагдсан. Үнэлгээний тайланг Франц улсын нийслэл Парис хотоос дэлхий даяар нэгэн зэрэг албан ёсоор зарлаж байна. Энэ үеэр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Боловсрол, ур чадварын салбарын Захирал Андрес манай улсын ерөнхий амжилтын талаар тоймлосныг хүргэж байна. Тэрбээр "2022-2025 оны хооронд дэлхийн ихэнх сурагчдын унших чадвар, математикийн гүйцэтгэл буурсан бол монгол сурагчдынх тогтвортой хадгалагдсан байна. Мөн монгол сурагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 2022 оныхоос дээшилсэн байна. Суралцагч бүр PISA үнэлгээний суурь түвшин буюу 2-р түвшинд хүрч чадвал Монгол Улсад 177 тэрбум ам.доллароос давсан эдийн засгийн өгөөжийг бий болгох боломжтой Стэнфордын их сургуулийн судлаачдын тооцоолсноор хэрэв монгол суралцагч бүр PISA үнэлгээний суурь түвшин буюу 2-р түвшинд хүрч чадвал энэ нь Монгол Улсын хувьд өндөр зорилт хэдий ч өнөөгийн сурагчдын ирээдүйд ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд Монгол Улсад 177 тэрбум ам.доллароос давсан эдийн засгийн өгөөжийг бий болгох боломжтой юм. 177 тэрбум ам.доллар газрын хэвлийгээс бий болохгүй энэ бол монгол сурагчдын эзэмшиж буй чадвараас, багш нар тэд нарыг ямар хүн болгон төлөвшүүлж байгаагаас бий болох үнэ цэнэ юм. Залуу үе сургуулиа төгсөхдөө гэрчилгээ, дипломоос гадна орчин үеийн эдийн засаг нийгэмд бүрэн дүүрэн оролцох мэдлэг чадвар, өөртөө итгэх итгэлтэй болсон цагт ийм боломж бодитоор бүрдэх учиртай. Монголын 10 суралцагч тутмын 7 нь багш нар нь суралцах үйл явцад нь чин сэтгэлээсээ анхаарч шаардлагатай нэмэлт дэмжлэг үзүүлдэг гэж хариулсан байна. PISA-н үр дүнгээс харахад монголын олон сурагч өргөн хүрээний сэдвийг сонирхдог сониуч зан чанартай бөгөөд хичээл зүтгэл гаргавал өөрийн чадвараа хөгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг аж. Тэд суралцах үйл явцдаа эзэн болж өөртөө зорилго тавин суралцах замналаа өөрсдийн идэвх чармайлтаар бүтээж байна. Эдгээр нь ирээдүйн амжилтыг бүтээх чухал чанар юм. Монгол Улсын үзүүлсэн ахиц дэвшил нь дэлхийн олон улсад хүүхэд ямар сургуульд суралцах нь түүний гэр бүлийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарсан хэвээр байна. Харин монгол улсад үүнээс өөр дүр зургийг харж болно. 2022-2025 оны хооронд монгол улсын нийгэм эдийн засгийн харьцангуй хязгаарлагдмал нөхцөлд суралцдаг суралцагчдын гүйцэтгэл ахисан бол давуу боломжтой сурагчийнх ерөнхийдөө өөрчлөгдөөгүй байна. Боловсролын салбарын тэгш бус байдлыг бууруулах нь монгол улсын боловсролын салбарын чухал зорилтын нэг байсаар ирсэн бөгөөд энэ чиглэлд бодит ахиц гарсныг дээрх үр дүн харуулж байна. PISA-н үр дүнгээс харахад Монгол Улсад сургуулиуд хоорондын нийгмийн ялгарал бусад улсуудтай харьцуулахад харьцангуй бага байна. Мөн нийгэм эдийн засгийн боломж харьцангуй хязгаарлагдмал орчинд үйл ажиллагаа явуулдаг сургуулиуд боловсролын хүний нөөцийн хомстолт төдийлөн өртөөгүй байна" гэв.
  • Ikon.mn (몽골어) — ҮЙЛ ЯВДАЛ: PISA-2025 суралцагчийн сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг танилцуулна
    Хөдөлмөрийн ордны 6 давхар 11:00 цагт Монголын банкны холбооноос банкны салбарын хагас жилийн тойм болон Төсөв-Гадаад орчны шок сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт “ҮНДЭСНИЙ СПОРТ-ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА” Монголын үндэсний спорт, өв соёл, урлагийг дэлхийд таниулах “Монголын Үндэсний Спортын Парад-Бусан 2026” арга хэмжээний тухай хэвлэлийн бага хурлыг зарлалаа. Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамны хурлын танхимд 14:00 цагт Шатахууны шуурхай штабын хэвлэлийн хурлыг зохион байгуулна. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт 15:00 цагт Өвдөгний хиймэл үе суулгах Роботик мэс засал нээлтийн арга хэмжээ болно. Роботын Хагалгаа өглөөнөөс хийгдэж эхэлсэн байгаа. Галлериа Улаанбаатарт 16:00 цагт PISA-2025 суралцагчийн сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг танилцуулна.