Ikon.mn (몽골어) — Л.Амар: Инфляц 13 хувь хүрчхээд байгаа. Төсвийн тодотгол энэ хэвээр батлагдвал гал дээр тос нэмсэнтэй адил болноМонголын Банкны Холбоо(МБХ)-ноос өнөөдөр 2026 оны эхний хагас жилийн тоймоо "Шоконд бэлэн үү" нэртэйгээр танилцуулав. Тус холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар "Банкны салбар 2026 оны эхний хагаст харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Нийт актив өмнөх онтой харьцуулахад 26 хувиар нэмэгдсэн. Зээл дийлэнхдээ бизнесийн салбарт олгогдсон. Өөрөөр хэлбэл эдийн засаг 7.7 хувь өсөхөд банкны салбар үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Харин өр орлогын харьцааг чангаруулснаар хэрэглээний зээлийн өсөлт харьцангуй хязгаарлагдаж, дахин санхүүжүүлэх боломж хомс болсон. Иргэдийн зээлээ төлөх чадвар муудсан гэж харагдаж байгаа. Цалингийн, тэтгэврийн, картын, автомашины зэрэг зээл чанаргүйдэх нь нэмэгдлээ. Иргэд зээлээ төлөхөд хүндрэлтэй болж байгаа нь өрийн дарамт нэмэгдэх талтай. Албан ёсны зохицуулалттай буюу банкны салбараас гарч, хамгийн өндөр хүүтэй, нөхцөл муу зээлүүдийг хамгийн эмзэг хэсгийнхэн авч байна" гэлээ. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Мөн саяхан өргөн баригдсан 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийн талаар тэрбээр "Маш өндөр дүнтэй, өсөлттэй байна. Ялангуяа 2027 оны төсвийн зардлыг 28 хувь өсгөсөн. Инфляцын түвшин одоо 13 хувь хүрчхээд байна. Төсвийн нэмэгдэл, нөлөөг тооцохгүйгээр бодож үзэхэд инфляц оны төгсгөлд 18 хувь хүрэх тооцоолол бий. Төсвийн тодотгол батлагдаад, урсгал зардал нэмэгдвэл гал дээр тос нэмсэнтэй адил болно. Инфляц улам нэмэгдэж, нийт иргэдийн амьжиргаа доройтох эрсдэлтэй. Шатахуун, махны үнийн зэрэгцээ геополитикийн тогтворгүй байдлаас шалтгаалсан Монгол Улсад дам нөлөө нь байгаа учир цаашид ч үнэ ханш нэмэгдэх эрсдэл байна. Хэдийгээр төрийн үйлчилгээний албаныхан, тэтгэвэр авдаг гээд тодорхой бүлгийн 200-300 мянган хүнийг инфляцаас хамгаалах зорилготой ч төсвийн тодотгол энэ хэвээрээ батлагдвал хувийн салбарт байгаа 700-800 мянган хүний амьжиргаа улам дордохоор байна. Төсөв дээр маш болгоомжтой хандаж, инфляц хөөргөдөхгүйгээр иргэдийн амьжиргааг яаж дэмжих вэ гэдэгт анхаарах шаардлагатай байна" гэв.
Ikon.mn (몽골어) — Энэ сарын 9-13-ныг хүртэлх хугацаанд хадлан хадах, тариа, ногоо хураахад тохиромжтой цаг агаартай байна2026 оны есдүгээр сарын 09-13-ныг хүртэлх хугацаанд хадлан хадах, тариа, ногоо хураахад тохиромжтой цаг агаартай байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал есдүгээр сарын 09-ний өдөр Дундговь, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар, 10-ны өдөр Ховдын өмнөд сумдын нутгаар, 11-ны өдөр Сэлэнгэ, Хэнтий аймгийн хойд сумдын нутгаар, 12-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. 11-нээс нутгийн баруун хэсгээс эхлэн дулаарах юм байна.
Ikon.mn (몽골어) — Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гадаадын 13 иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээХүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр олон ажил арга хэмжээ хэрэгжүүлж байгаа боловч хэргийн гаралт буурахгүй, зохион байгуулалттай, далд хэлбэрт шилжиж байгаатай холбоотойгоор прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг судалжээ. Судалгаагаар сүүлийн таван жилд 4,105 гэмт хэрэг бүртгэгдэж, прокуророос 2,333 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Гэмт хэрэг нь газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт, цаг хугацааны хувьд харилцан адилгүй улиралд үйлдэгдэж байгааг мэдээллээ. Сүүлийн хоёр жилд шүүхээс 1,228 хүн, 18 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан зэрэг гадаад улсын иргэн байв. Шүүхээр шийдвэрлэгдсэн 797 хэргийн улмаас байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 6.09 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөвхөн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй, байгаль экологи-амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлэн экологи эдийн засгийн үнэлгээг тооцон нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог хуулийн зохицуулалттай. Шүүхээс 12.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хөрөнгө орлогыг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл нь иргэд, хуулийн этгээд ашиг олох зорилгоор байгалийн баялгийг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглах, амьтан, ургамлын экологийн ач холбогдол болон хууль, эрхзүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал нөлөөлж байна гэж үзсэн. Судалгааны үр дүнгээр тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан прокурорын байгууллагаас улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд: гэмт хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлэх, хэрэг, зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах, зөвлөмж, мэдээлэл өгөх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл бичих, хэрэг, зөрчилд оногдуулсан албадлагын арга хэмжээний биелэлтийг хангуулах, олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах талаар УЕПГ-аас мэдээлэв.