TODAY, TOP 10 HOT NEWS

2026-09-07 · 최근 업데이트 · 2026-09-07T08:02:56.465326+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
2주요
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Египетийн телевизийн алдартай хөтлөгч бусад 11 хүний хамт хар тамхины хэргээр цаазын ял сонслоо
    Хар тамхины хэрэгт холбогдсон телевизийн алдартай хөтлөгч болон бусад 11 хүнд Египетийн шүүх цаазаар авах ял оноосныг тус улсын албан ёсны хэвлэлүүд Бямба гарагт мэдээлжээ. 39 настай хөтлөгч Сара Халифа нь нийгмийн аюулгүй байдал, гэмт хэрэгтэй холбоотой асуудлуудыг хөнддөг “Mission Impossible” нэвтрүүлгээрээ алдаршсан нэгэн юм. Төрийн өмчийн “Аль-Ахрам” сонинд мэдээлснээр Кайрын шүүх “Халифа болон бусад 11 шүүгдэгчийг хар тамхи үйлдвэрлэхэд ашиглагддаг материалыг ашиг олох зорилгоор олж авч, зөвшөөрөлгүй галт зэвсэг, сум эзэмшиж, хадгалах зэргээр зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг байгуулсан” үндэслэлээр дүүжлэн хороох ял оноосон байна. Шүүх уг ялыг оноохоосоо өмнө шашны талынхны саналыг сонсох зорилгоор Египетийн Их Муфтитай зөвлөлдсөн гэнэ. Энэ бол тус улсад цаазын ял онооход тавигддаг хууль ёсны шаардлага ажээ. Шүүгдэгчид ялыг давж заалдах боломжтой юм байна. Халифа нь бас гоо сайхны мэс заслын эмнэлэг, үдэшлэг, арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр мэргэшсэн компани эзэмшдэг ажээ. Ахбар Аль-Юм сонины мэдээлснээр шүүгдэгчид “гадаадаас импортолсон материалаар синтетик төрлийн мансууруулах бодисыг үйлдвэрлэж байсан” гэнэ. Мөрдөн шалгах ажлын хүрээнд эрх баригчид 750 кг мансууруулах бодис, түүхий эд хураан авч, лаборатори болгон ашиглаж байсан хоёр байр, зөвшөөрөлгүй галт зэвсэг, сум зэргийг илрүүлсэн байна. Шүүх бас нэгэн залуу эрийг хулгайлж, биед нь халдсан гэх тусдаа хэргээр Халифа болон түүний хамтрагчдад таван жилийн хорих ял оноожээ. Египет улс санаатай аллага, терроризм, хүчингийн зарим хэрэг, хар тамхины хэрэгт цаазын ял оноодог хуультай. Хүний эрх, эрх чөлөөний байгууллагын мэдээлснээр 2025 онд Египет улсад 541 хүн цаазын ял сонсож байжээ. Эх сурвалж: AFP
3주요
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — "8.9 сая долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын автомат станцыг суурилуулсан"
    Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулж, дуусжээ. Тодруулбал Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацтай хамтран хэрэгжүүлсэн тус төслийг 2023-2026 онд нийт 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн байна. Ингэснээр агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, РМ2.5, РМ10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийг тасралтгүй хэмжих боломж бүрдэж байгаа аж. Хэмжилтийн мэдээллийг иргэд agaar.gov.mn сайтаас бодит цагийн горимоор харах боломжтой болжээ. Өмнө нь зөвхөн цаг агаарын төлөв байдалд дүн шинжилгээ хийдэг байсан бол энэ удаад иргэд агаарын чанарын урьдчилсан мэдээг авдаг болж байгааг салбарын яамнаас мэдээлэв.
4주요
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Японы ерөнхий сайд шинээр босгосон ялалтын хөшөөгөө буулгахыг Оросын талаас шаарджээ
    Бямба гарагт Японы ерөнхий сайд Санае Такаичи өмнөх өдөр нь Хабаровск хотод нээгдсэн ялалтын хөшөөгөө буулгахыг Оросын талаас шаарджээ. Алс Дорнодын хотод босгосон уг хөшөөнд хризантем (шиваантиг) цэцгийн сүлд сийлсэн чулууг Зөвлөлтийн цэрэг эвдэж байгааг дүрсэлсэн юм байна. 16 дэлбээтэй хризантем цэцэг нь Японы төрийн бэлгэдэлд тооцогддог. Тиймээс уг бэлгэдлийг эвдэж байгааг харуулсан хөшөөг “хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй” гэж Такаичи мэдэгджээ. Японы гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги бас ийм хөшөө босгосонд харамсал илэрхийлээд энэ нь хоёр талын харилцаанд хор хохиролтойг анхааруулсан байна. Хөшөөг дэлхийн хоёрдугаар дайнд Орос улс Японыг ялсны ойтой давхцуулан Пүрэв гарагт нээжээ. Япон улс 1945 оны наймдугаар сарын 15-нд бууж өгснөө зарлаж, есдүгээр сарын эхээр бууж өгөх баримт бичигт албан ёсоор гарын үсэг зурж байв. 2023 онд Орос улс есдүгээр сарын 3-ны өдрийг “Дэлхийн Хоёрдугаар дайны төгсгөлийн өдөр” гэж нэрлэдэг байснаа “Милитарист Японыг ялсан өдөр ба Дэлхийн Хоёрдугаар дайны төгсгөлийн өдөр” болгон өөрчилсөн юм. ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн сард Японтой газар нутгийн маргаантай байдаг аралд анх удаа хөл тавьсан нь бас Токиогийн эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгарч байв. Орос улс 2022 онд Украинд халдан довтолсны дараа Их Долоогийн бүлгийн авсан хориг арга хэмжээнд Япон улс нэгдсэн нь хоёр улсын харилцааг эрс муутгаад байгаа юм. Эх сурвалж: Kyodo News
5참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ФОТО: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хоёр дахь өдрөө үргэлжилж буй "Мянган морьтон" арга хэмжээ
    Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон дэлгэрүүлэх "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-т хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивальд оролцож буй есөн орны гэрэл зурагчид хүрэлцэн ирж, үйл явдлыг гэрэл зургаар баримтжуулж буй онцлогтой. НАЖГ-аас мэдээлснээр энэ үеэр "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн, ”Адуун төвөргөөн” морьт жагсаал, ”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт, адуучдын ур чадварын тэмцээн, эмнэг сургах тэмцээн, жороо морины үзүүлбэр, дэмбээний тэмцээн, морин хуурын үзэсгэлэн худалдаа, гар урлалын үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Морьт харвааны тэмцээнд Япон, Канад, Австралийн Холбоо, АНУ, Мексикийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Франц Улсаас нийт 14 тамирчин, Монгол Улсаас 73 тамирчин оролцож байна. Оролцогчид цамхаг харваа, монгол бөмбөг намнаа гэсэн хоёр төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөнө. Энэхүү арга хэмжээг иргэд үзэж сонирхох боломжтой байна. Фото
6참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Германы пуужин сансарт ниссэнээр Европ тив хиймэл дагуул хөөргөх өрсөлдөөнд нэмэгдлээ
    Германы стартап компани Isar Aerospace өчигдөр буюу Бямба гарагт Норвегийн туйлын бүсээс анхны пуужингаа сансарт нисгэснээр Европ тив өөрийн газар нутаг дээрээс хиймэл дагуул хөөргөдөг болоход нэг алхам ойртсон байна. Spectrum нэртэй уг пуужин Европын эх газраас дэлхийн тойрог замд хүрсэн анхны арилжааны нислэг болж байгаа юм. “Бид тойрог замд байна! Европын түүхийг бүтээлээ” гэж Isar компани сошиал хуудсаараа мэдэгджээ. “Бид одоо Андоеагаас хиймэл дагуул хөөргөх боломжтой болсон нь энэ хүнд хэцүү цаг үед Норвеги болон Европын аюулгүй байдлыг бэхжүүлж байна” гэж Норвегийн худалдаа, аж үйлдвэрийн сайд Сесили Мирсет мэдэгдсэн байна. Гуравдугаар сард Isar компанийн пуужин хөөргөх талбайд зочилсон Германы канцлер Фридрих Мерц дэлхийн дэг журам АНУ-ын ерөнхийлөгч Трампын үед өөрчлөгдөж, Европ тивийн бие даасан байдал чухал болж байгааг онцолж байв. Норвегийн умард туйлын Андоеа сансрын буудлаас хөөрсөн жижиг, дунд оврын нисгэгчгүй Spectrum пуужин таван жижиг хиймэл дагуул болон нислэгийн технологийг турших төхөөрөмж тээвэрлэж яваа юм байна. Энэ нь Isar компанийн хоёр дахь пуужин хөөргөлт бөгөөд анхны пуужин нь 18 сарын өмнө ижил буудлаас хөөрөхдөө галд автаж, далайд унаж байжээ. 2025 оны гуравдугаар сард болсон энэ осол хөгжүүлэгчдэдээ их хэмжээний хэрэгтэй мэдээлэл өгсөн тул дараагийн нислэг амжилттай болсон гэнэ. Одоо хиймэл дагуул хөөргөх дэлхийн зах зээлийн өрсөлдөөний гол тоглогчид нь АНУ-аас хөөргөдөг Илон Маскийн SpaceX, Өмнөд Америкийн Гайанагаас хөөргөдөг Францын ArlianeGroup хоёр юм. Швед улс өөрийн Эсранж талбайгаас, Их Британи улс Шотландын Шетланд арлууд дээр байрладаг SaxaVord Spaceport буудлаас бас хиймэл дагуул хөөргөдөг болохоор ажиллаж байгаа нь бүгд Европын бие даасан байдлыг хангах зорилготой. Өнгөрсөн долоо хоногт Isar компани шинэ пуужин хөгжүүлэх, хөөргөлт болон туршилтын дэд бүтцийг бий болгох зорилгоор Европын Сансрын Агентлагаас 200 сая еврогийн санхүүжилт авснаа зарласан юм. Германы энэ компани бас хоёр дахь пуужин хөөргөх газраа Канад улсын нутаг дэвсгэрт байгуулж байна. Эх сурвалж: Reuters
7참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
8관찰
몽골기타최종 50.6
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Украины нөхцөл байдал “амаргүй” байгааг АНУ-ын элч нарт Путин хэлэв
    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын элч нар Бямба гарагт Москвад ирж, Украины дайныг дуусгах асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзжээ. Кремлиэс нийтэлсэн дүрс бичлэгт Стив Виткофф, Жаред Кушнер нарыг Путин угтан авч байгааг харуулсан байна. Энэ үеэр тэр Украины нөхцөл байдал “тийм ч амар биш” байгааг мэдэгдээд Орос улс “нөхцөл байдлыг хэрхэн харж байгааг тайлбарлах болно” гэж хэлжээ. Виткофф гурван өдрийн хугацаанд Украинтай харилцан нэгнийхээ нийслэлд довтлохгүй байх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн Путинд талархал илэрхийлсэн байна. Трампын элч нар өнөөдөр буюу Мягмар гарагт Киев хотод айлчилж, Украины эрх баригчидтай уулзах юм. Баасан гарагт Трамп өөрийн элч нарыг “Украины дайныг дуусгах саналтай” Москвад айлчлах гэж байгааг мэдэгдэж байв. Өнгөрсөн хугацаанд тэд хэд хэдэн удаа ийм санал танилцуулсан ч үр дүнд хүрээгүй юм. Бямба гарагийн уулзалтын үеэр Путин “ямар ч тохиолдолд, юу ч болж байсан ийм холбоо харилцаа үргэлж ашигтай байдаг нь эргэлзээгүй” хэмээн АНУ-тай хийж буй яриа хэлэлцээгээ сайшаагаад Трампын энхийг сахиулах хүчин зүтгэлд талархал илэрхийлжээ. Москвагийн төвд байрлах Путиний албан өргөөнд болсон хаалттай уулзалт гурван цаг үргэлжилснийг Оросын төв хэвлэлүүд мэдээлсэн байна. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Бид Стив Виткофф, Жаред Кушнер нарыг хүлээж байгаа бөгөөд бодитой яриа хэлэлцээг хийхэд бэлэн байна” гэж өчигдөр мэдэгджээ. “Одоогоос эхлэн Бямба гарагийг дуустал, бас Ням, Даваа гараг хүртэл бид Москвад довтлохоо зогсооход бэлэн байгаа бөгөөд Оросын тал Киевийн талаар адил арга хэмжээ авна гэдэгт найдаж байна” гэж тэр хэлсэн юм. Харин Украины нийслэлээс бусад хэсэгт агаарын цохилтоо зогсоохоор тохиролцоогүйг Путин мэдэгдсэн байна. Виткофф, Кушнер нар өмнө нь хэд хэдэн удаа Москвад айлчилж байсан бол анх удаагаа Киевт очих гэж байгаа юм. Тэд Москвагаас хэрхэн Киевт хүрэх нь тодорхойгүй байна. Дайн эхэлсэн цагаас хойш Украин улс агаарын орон зайгаа хаагаад байгаа. АНУ-ын элч нарыг ирэхийн өмнөхөн Оросын тал Киевийн болон түүний ойролцоох Бориспалийн нисэх буудлуудад “үзүүлбэр” маягийн агаарын цохилт өгснийг Зеленский мэдээлжээ. “Нисэх онгоцны буудлуудад өгсөн Оросын эдгээр цохилтууд нь АНУ-ын элч нарыг энхийн яриа хэлэлцээний зорилгоор Украинд газардаж магадгүй болсонд үзүүлж буй хариу үйлдэл гэдэг нь тодорхой” гэж тэр хэлсэн байна. Эх сурвалж: BBC
9관찰
몽골기타최종 47.0
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ХХБ дэлхийн алдарт зураач Ромеро Бриттотой байгуулсан гэрээгээ дахин сунгалаа
    ХХБ 2021 онд Happy Art урсгалыг үндэслэгч, Бразилын алдарт зураач Ромеро Бриттогийн албан ёсны эрхтэй бүтээлийг картын загварт буулгаж, хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Түүнчлэн ХХБ-ны урилгаар хэдхэн хоногийн өмнө зураач Ромеро Бритто Монгол Улсад анх удаа зочлоод буцсан юм. Энэ хугацаандаа тэрээр Монголын өв соёлтой танилцаж, хойч ирээдүй болсон хүүхдүүдтэй уулзсанаас гадна ХХБ-тай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх стратеги түншлэлийн гэрээг байгууллаа. Хамтын ажиллагааны он жилүүдэд ХХБ Visa картын Азийн түүхэн рекорд борлуулалтыг хийж, 300 гаруй мерчант өөрийн зардлаар оролцсон олон төрлийн урамшуулалт хөтөлбөрийг явуулж, харилцагчдынхаа амьдралын хэв маяг, хэмнэлийн нэгэн чухал хэсэг болтол бизнесийн экосистем бүрдүүлсэн билээ. Цаашлаад Бритто төсөлтэй хамтрах санал БНСУ-ын арав гаруй байгууллагаас ирсэн бөгөөд одоогоор таван байгууллагатай бид хамтран ажиллаж байна. Ийнхүү таван жил үргэлжилсэн стратегийн гэрээ, хамтын ажиллагаа 10 жил үргэлжлэх болж, харилцагч хамтрагч нартаа илүү шинэлэг, өнгөлөг бүтээгдэхүүн үйлчилгээг дижиталтай хослуулан хүргэх юм. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
10관찰
몽골기타최종 47.0
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Аргентин хос Нацистуудын дээрэмдсэн уран зургийг хууль ёсны эзэнд нь буцааж өгөхөөр болжээ
    Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германы Нацистуудын дээрэмдсэн уран зураг өнгөрсөн онд Аргентинаас санамсаргүй тохиолдлоор олдсон юм. Тэгвэл шүүх өчигдөр уг бүтээлийг хууль ёсны эзэмшигчийн өв залгамжлагчид буцааж өгөх шийдвэр гаргажээ. Бароккогийн сүүл үеийн хэв маягийг шингээсэн “Хатагтайн хөрөг” 80 гаруй жилийн дараа Буэнос-Айрес хотын ойролцоо зарагдах гэж байсан орон сууцны гэрэл зургаас анх илэрсэн юм. Энэ орон сууц дайны дараа дүрвэж ирсэн нацистын охин Патрисиа Кадгиений өмч байжээ. Кадгиен хулгайн бүтээлийг нуун дарагдуулсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхээс зайлсхийхийн тулд уран зургийг эзэнд нь шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн юм байна. “Хатагтайн хөрөг” нь 1940 онд Нидерланд улс нацистуудад эзлэгдсэний дараа урлагийн бүтээлийн жүүд худалдаачин Жак Гүдстиккерийн цуглуулгаас дээрэмдсэн 1,000 гаруй бүтээлийн нэг ажээ. Түүний бэр, цорын ганц өв залгамжлагч Марей фон Сахер уг бүтээлийг Буэнос-Айрес хотын Холокостын музейд түр хугацаагаар байрлуулж, олон нийтэд энэ талын мэдлэг түгээхээр төлөвлөж байгаа гэнэ. Кадгиений орон сууцыг худалдах зарын гэрэл зурагт “Хатагтайн хөрөг” байгааг анх 2025 оны наймдугаар сард Нидерландын Algemeen Dagblad сонин олж мэдээлж байжээ. Уг бүтээл Кадгиений зочны өрөөний ногоон буйдангийн ард хананд өлгөөтэй байсан юм. Кадгиений аав Фридрих Кадгиен нь Адольф Хитлерийн орлогч Херманн Герингийн ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ. Кадгиен болон түүний нөхөр дээрэмдүүлсэн урлагийн бүтээлийн бүх эрхийг хууль ёсны эзэнд нь шилжүүлж, 4.8 сая песо ($3,185) орон нутгийн эмнэлэгт хандивлах нөхцөлөөр ямар ч ял шийтгэлгүй өнгөрөхөөр прокуроруудтай тохиролцсон юм байна. Эх сурвалж: BBC