TODAY, TOP 10 HOT NEWS

2026-09-04 · 최근 업데이트 · 2026-09-04T08:04:45.081463+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 53.1
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ИПОТЕК 6% ӨДӨРЛӨГ 💲💲(Сүүлийн 10 байр)
    Active Garden төслийн цөөн үлдсэн бэлэн байрыг хамгийн сүүлийн ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр Ипотекийн зээлд хамрагдан авах боломжтой өдөрлөг 9 сарын 5, 6-нд 📌📌 болно. ✅ Хөнгөлөлттэй үнийн нөхцөл ✅ Зөвхөн 10 байр ✅ Ипотекийн зээлд хамрагдах боломж Банкны эдийн засагчид зээлийн тооцоолол хийж ажиллана. 🎯 Хан-Уул дүрэг, Шинэ суурьшлын бүс, Active Garden төсөл ☎ 7555-5500
2주요
몽골기타최종 53.1
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — RANGE ROVER ELECTRIC: Тансаг зэрэглэлийн цахилгаан SUV-ийн шинэ эрин
    Тансаг зэрэглэлийн SUV болох Range Rover нь бүрэн цахилгаан загвараа танилцуулж, улам төгөлдөржсөн тансаг чанар болон туулах чадварын шинэ эрин үеийг эхлүүллээ. 1970 оноос хойш Range Rover-ийн өлгий нутаг болсон Их Британийн Solihull-д үйлдвэрлэж буй түүхэн дэх анхны цахилгаан Range Rover нь тус брэндийн хувьд нэгэн томоохон амжилт боллоо. Өдийг хүртэл гарсан Range Rover-ийн бүх загваруудаас илүү чимээгүй, илүү сайн жолоодлого, илүү өндөр мушгих хүчтэй Range Rover Electric нь хосгүй дизайныг сэтгэл татам орчин үеийн шийдлүүдтэй хослуулжээ. Range Rover-ийн цахилгаан хөдөлгүүрийн систем нь тухайн брэндийн хүч чадал, цаг хугацаанаас үл хамаарах тансаг байдал, огт өөрчлөгдөөгүй туулах чадвар гэх мэт салшгүй мөн чанарыг нь улам тодотгохын зэрэгцээ салоны дуу чимээг үлэмж багасгаснаараа онцлогтой. Range Rover Electric нь зөвхөн тухайн загварт тусгайлан бүтээсэн тус бүр 260 кВт хүчин чадалтай, байнгын соронзон хос цахилгаан мотортой бөгөөд нийтдээ 550 хүртэлх морины хүч, 850 Нм хүртэлх мушгих хүч гаргана. WLTP стандартын дагуу нэг цэнэглэлтээр 600 км хүртэл¹, бодит хэрэглээний нөхцөлд 535 км хүртэлх⁴ зайг туулах боломжтой тул Range Rover-ийн харилцагчдын дийлэнх нь өдөр тутмын зорчих хэрэгцээгээ цэнэглэх шаардлагагүйгээр хангах боломжтой. Range Rover-ийн Гүйцэтгэх захирал Мартин Лимберт хэлэхдээ: “Range Rover Electric нь арван жилийн турш нарийн тооцоотойгоор хийсэн инженерчлэл болон технологийн хөгжүүлэлтийн үр дүн бөгөөд анхдагч тансаг зэрэглэлийн SUV-ийн шинэ жишгийг тогтоож байна. Цахилгаан хөдөлгүүрийн систем нь Range Rover-ийн тансаг, боловсронгуй мөн чанарт төгс зохицож, зорчигчдод мэдрэгдэх чимээгүй, тайван байдал болон гадна орчноос тусгаарлагдсан хувийн орон зай мэт мэдрэмжийг илүү өндөр түвшинд хүргэнэ. “Үүний зэрэгцээ хүчирхэг цахилгаан хүч дамжуулах систем болон дэвшилтэт явах эд ангийн технологийг хослуулсны үр дүнд Range Rover-ийн онцгой туулах чадвар огт буураагүй. Чухамдаа эдгээр чанар нь Range Rover бүрийг хосгүй, өндөр чадамжтай, мөн хүсэмжит хүлэг болгодог. Range Rover Electric-ийг манай түүхэн дэх хамгийн өндөр чадамж бүхий Range Rover болгохын тулд бид туршилт, хөгжүүлэлтийн хөтөлбөрүүдээ анх төлөвлөснөөсөө ч илүү өргөн хүрээнд хэрэгжүүлсэн.” Шинэ технологиуд нь ямар ч орчин, нөхцөлд автомашиныг нарийн удирдах боломжийг бүрдүүлнэ. Үүнд барьцалдах чадвар алдагдахаас сэргийлэхийн тулд хойд тэнхлэгт дамжуулах мушгих хүчийг 100 хувиас 0 хувь хүртэл нарийн хуваарилдаг Intelligent Driveline Dynamics (IDD), мөн цахилгаан моторын хурдыг 50 миллисекундийн дотор удирдаж, дугуйн халтиргаа, хий эргэлтийг дотоод шаталтын хөдөлгүүртэй ижил төрлийн автомашинаас 100 хүртэл дахин хурдан гүйцэтгэдэг Integrated Traction Management (ITM) систем багтана. JLR-ийн Автомашины инженерчлэл хариуцсан захирал Мэтт Бекер хэлэхдээ: “Range Rover Electric-ийн ялгарах гол онцлог нь ямар ч төрлийн зам дээр тав тух, хурд хүчийг хадгалах онцгой чадвар юм. Бид эдгээр чанарыг алдалгүй хадгалахын тулд уйгагүй ажилласан. Барьцалдах чадвар сул, бартаатайгаас эхлээд засмал хүртэлх бүхий л замын нөхцөлд Range Rover Electric нь тогтвортой байдлаа хадгалж, жолоочид бүрэн хяналт, итгэлтэй байдлын бодит мэдрэмж төрүүлнэ. Цахилгаан хөдөлгүүр дээр суурилсан хүч дамжуулах удирдлагын шинэ системүүдийн шуурхай хариу үйлдэл, нарийвчлал нь дээрх мэдрэмжийг улам бататгах ба бид энэхүү үр дүнд туйлын сэтгэл хангалуун байгаа.” Хэрвээ та ахуйн бус 350 кВт-ын тогтмол гүйдлийн хурдан цэнэглэгч ашиглавал Range Rover Electric-ийн батарейг 10%-аас 80% хүртэл ойролцоогоор 22 минутад цэнэглэж болно. Эсвэл 10 минутын дотор 220 км хүртэлх зай туулахад хүрэлцэхүйц хэмжээний цэнэг авна (WLTP). Түүхэн дэх анхны цахилгаан Range Rover нь 118.5 кВт.ц-ийн багтаамж бүхий 344 призм хэлбэрийн элементээс бүрдэх, давхарласан хийцтэй лити-ион батарейгаар тоноглогдсон ба дэвшилтэт 800 вольтын салаалсан шийдэл нь хурдан цэнэглэх боломжийг бүрдүүлдэг. Тус бүр нь 260 кВт хүчин чадалтай, байнгын соронзон хос цахилгаан мотор нь ижил хэмжээтэй бусад мотортой харьцуулахад 20%-иар илүү мушгих хүч гаргадаг. Мөн эдгээр мотор нь цахиурын карбид хагас дамжуулагчтай бөгөөд микросекундээр хэмжигдэх онцгой хурдан шилжилт хийснээр ямар ч төрлийн зам дээр өндөр түвшний гүйцэтгэлийг, эрчим хүчний хэмнэлттэй хослуулах боломжтой болдог. Range Rover Electric нь 0-100 км/ц-ийн хурдыг ердөө 4.3 секундэд авах ба гүйцэж түрүүлэх үед 80-120 км/ц хүртэл хурдыг ердөө 2.7 секундэд⁵ авдаг. ТУРШИЛТААР БАТАЛГААЖСАН ИННОВАЦИ Range Rover Electric нь тухайн брэндийн жолоодлогын уламжлалт, онцгой хэв маягийг бүрэн хангахын тулд дэлхийн хэмжээнд виртуал болон бодит орчинд өргөн цар хүрээтэй туршилтад оруулсан. Ингэхдээ Шведийн Аржеплогийн -40°C хүйтнээс эхлээд Дубайн цөлийн халуунд, мөн Их Британи дахь JLR-ийн Eastnor Castle туршилтын төв гээд виртуал болон бодит орчинд нийт 1.5 сая гаруй километр зам туулж, 250,000 гаруй цагийн туршилтыг амжилттай гүйцэтгэсэн. Түүнчлэн дэвшилтэт технологийн тусламжтайгаар цахилгаан хөдөлгүүрийн боломжийг дээд цэгт нь хүртэл нэмэгдүүлсэн. Үүнд туулах зайг ухаалгаар урьдчилан тооцоолох шинэлэг функцуудээс гадна туулах зай, цэнэглэх хурд, батарейн ашиглалтын хугацаа, эрс тэс температур дахь гүйцэтгэлийг оновчтой болгоход чиглэсэн ThermAssist™ удирдлагын систем багтана. Энэхүү систем нь туулах зайг 40 хүртэлх км-ээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ халаалтад зарцуулах эрчим хүчийг 40% хүртэл бууруулна. Range Rover Electric-тэй холбоотой 300 гаруй патентын өргөдөл гаргасан нь тус брэндийн түүхэнд нэг автомашинд ногдох хамгийн өндөр үзүүлэлт юм. Батарейн аюулгүй байдал, чанарыг дээд түвшинд хангахын тулд JLR-ийн туршилтын лабораторид -40°C-ээс +90°C хүртэлх температурын нөхцөлд олон тэнхлэгийн хүчтэй чичиргээ болон цохилтын туршилтад оруулсан. Улмаар бат бэх хөнгөн цагаан хамгаалалтын их биетэй хослуулснаар Range Rover Electric хүлгийн батарей нь хүчтэй цохилт, доргилтыг тэсвэрлэхээр бүтээгдсэн бөгөөд дэвшилтэт аюулгүй байдлын шийдлүүд нь салбарын стандартаас давсан үзүүлэлттэй байдаг. Засвар үйлчилгээ, техникийн арчилгааг илүү үр ашигтай болгохын тулд Range Rover Electric бүр батарейн дижитал ихэр технологитой. Энэ нь 900 гаруй оношилгооны өгөгдлийн цэгээр мэдээлэл дамжуулдаг бөгөөд JLR-ийн тэргүүлэх программ хангамж болох Over the Air технологитой⁶ хослон харилцагчдын автомашины техникийн хэрэгцээг урьдчилан илрүүлж, шаардлагатай үйлчилгээг шуурхай төлөвлөх боломж олгодог. Range Rover Electric хүлгийн дэвшилтэт цахилгаан хөдөлгүүрийн систем нь найман жил эсвэл 160,000 км-ийн баталгаатай⁷. Land Rover-н албан ёсны дилер Старчейз Автомотив Лимитд ХХК нь тансаг зэрэглэлийн Range Rover Electric загварынхаа урьдчилсан захиалгыг авч эхэллээ. Range Rover Electric загварыг өөрийн гэсэн онцгой хэв маягтай болгохыг хүссэн харилцагчдад Range Rover Bespoke буюу захиалгын үйлчилгээг санал болгодог. Энэ нь хязгааргүй өнгө будаг, өнгөлгөөний сонголттой төдийгүй илүү дээд зэрэглэлийн материал, тусгайлан хослуулсан өнгөний шийдэл, мөн өвөрмөц хатгамал зэрэг хувь хүний онцлогийг шингээсэн нарийн чимхлүүр ур хийцийг бүтээх боломжтой. Старчейз Автомотив Лимитд ХХК Хаяг: Наадамчдын гудамж 65/1, Хан Уул дүүрэг, 23-р хороо Утас: 99118301 , 99118375 , 75753911 , 99108301 Вебсайт: www.landrover.mn
3주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Томуугийн дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж байна
    Энэ жил улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг “Томуугийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж, томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор өмнөх жилүүдээс эрт буюу есдүгээр сарын 3-наас эхлүүлж байна. Дархлаажуулалтын нээлт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо. ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭЭ БҮРЭН ХАМРУУЛНА Монгол Улсын Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан бол энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр энэ жил зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулах боломжийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээлтийн үеэр “Манай улсад томуугийн дэгдэлт 10 дугаар сараас эхэлж, 1-2 дугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж, томуугийн дэгдэлтээс өмнө зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахад анхаарч байна. Өнгөрсөн жил зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан. Энэ жил Засгийн газар вакцины хүн тунг нэмэгдүүлж, зорилтот бүлгийн бүх иргэнээ дархлаажуулалтад хамруулахад анхаарч байна. Хамгийн гол нь томуугийн улирал эхлэхээс өмнө дархлааг нь тогтоох юм” хэмээн онцолсон. Энэ жилийн вакциныг ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцинаар сонгож, Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ. Вакциныг зургаан сартайгаас зургаан насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүн амд үнэ төлбөргүй хийнэ. ВАКЦИНЖУУЛАЛТЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА Томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаажуулалтыг эрт хийж байгаа нь эрсдэлт бүлгийн иргэдийг халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Манай улсад 2024/2025 оны томуугийн улиралд хийсэн судалгаагаар 1–5 насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулснаар томуугийн халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэлийг 75.2 хувиар бууруулсан үр дүн гарсан байна. 2026 оны есдүгээр сарын 4-нөөс эхлэн улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн нэгжийн 1,300 гаруй эмч, мэргэжилтэн зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулна. Эрүүл мэндийн яамнаас иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг Эрүүл Мэндийн Яам наас уриалж байна.
4주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ФОТО: Нүүдэлчдийн наадмын гэрэл зургаас...
    Киргиз Улсад нүүдэлчдийн их наадам болж буй. Спорт, урлаг, соёлын цогц арга хэмжээ энэ сарын 6-ныг дуустал үргэлжлэх юм. Тус наадамд Монголын багийн тугчаар сонгогдсон улсын заан Д.Анар үндэсний бөхийн төрөлд алтан медаль хүртсэн. Өчигдрийн байдлаар манай улс нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаараа медалийн чансаагаар тавдугаарт жагсаж байна. Киргиз есөн алт, зургаан мөнгө, хоёр хүрлээр тэргүүлж байгаа бол ОХУ хоёр алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл, Казахстан хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Түркменистан хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль зүүжээ. Одоогоор Иран, Узбекистан тус бүр нэг алтан медальтай бол нийт 15 улс ямар нэгэн медаль аваад байна. Өнөөдөр самбо бөхийн төрлөөр улсын заан Б.Серик, Н.Мөнхбаяр нар хүрэл медаль хүртсэн юм. ФОТО Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
5참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат зургаан адуу дайрч осол гаргажээ
    Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд энэ сарын 1-ний өдөр зам дээр зургаан адуу дайрсан осол гарчээ. Уг ослыг "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат гаргасан байна. Тэрбээр Зэлтэрээс Цагааннуур чиглэлийн төв замд "Toyota Land-300" маркийн автомашин жолоодож явсан бөгөөд засмал замаар гарч явсан адуунаас зургааг нь дайрчээ. Ослын улмаас түүний жолоодож явсан машин эвдэрсэн тул сумын цагдаагийн хэсгийн журмын хашаанд машинаа орхисон байна. Цагдаагийн байгууллагын бүртгэлд уг ослын талаар "Сэлэнгэ аймаг "Цагааннуур сумд төв зам дагуу 5 тооны адуу мөргөчихлөө" гэсэн мэдээллийг 09-р сарын 01-нд авч шалгахад: Л.Ч /эр.64н/ нь "Toyota Land-300" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 5 тооны адуу мөргөж, жолооч нь гэмтсэн гэх хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна" гэж бүртгэсэн байна. Гэвч бодит байдал дээр зургаан адуу дайрсан бөгөөд машинд мөргүүлсэн зургаан адууны тав нь газар дээрээ үхсэн бол нэг адууны хөл нь гэмтэж, эмчлэх боломжгүй болсон байж. Зэлтэрээс Цагааннуур руу орох замд мал гарч ирж болзошгүйг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ байдаг. Гэвч жолооч эхний адууг мөргөөд хурдаа хасалгүй цааш явж олон адуу дараалан дайрсан ноцтой осол гаргасан байна. 2026 оны есдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан зам тээврийн ослын зураг Эргэн сануулахад, "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат өмнө нь бусдыг машинаар дайрах оролдлого хийж буй бичлэг цахим орчинд тарж байсан. Тэрбээр энэ үйлдлээ "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна" хэмээн тайлбарласан байдаг. Энэ хэргийг хуулийн байгууллага шалгасны үндсэн дээр шүүхээс Б.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэж үзээд, түүний зорчих эрхийн хоёр сар хязгаарлах шийдвэр гаргаж байсан юм.
6참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Нэгдүгээр ангийн сурагчдыг тоглонгоо суралцах арга барилд дасгана
    2026-2027 оны хичээлийн жилийн шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээр ангийн сурагчид сургуультайгаа танилцаж, тоглонгоо суралцахад дасахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эхний сард зохион байгуулах талаар Боловсролын яамнаас мэдээллээ. Мөн хичээлийн жилийн туршид судлах хичээлүүдтэй уялдуулан тухай чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны 08 дугаар сарын 31 ний өдрийн А/277 дугаар тушаалаар баталсан байна.
7참고
몽골기타최종 52.4
근거 출처 2개 보기
  • Ikon.mn (몽골어) — Хөрөнгө оруулалтаа хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас
    Монголын хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломжийг олон нийтэд илүү ойртуулж, санхүүгийн боловсролыг сонирхолтой, хүртээмжтэй хэлбэрээр түгээх зорилготой “CAPITAL FEST 2026” арга хэмжээ 2026 оны есдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Түмэн Эх цогцолборт зохион байгуулагдана. Голомт Капитал ҮЦК-аас зохион байгуулж буй тус арга хэмжээ нь уламжлалт санхүүгийн форум, сургалтын хэв маягаас ялгаатайгаар хөрөнгө оруулалт, санхүүгийн боловсрол, технологи, бизнес болон гэр бүлд зориулсан хөтөлбөрүүдийг энтертайнмент, интерактив үйл ажиллагаатай хослуулан нэг дор хүргэхээрээ онцлог юм. Хөрөнгө оруулалтыг хүн бүрд ойртуулна Хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол нэмэгдэхийн хэрээр “Хөрөнгө оруулалтаа юунаас эхлэх вэ?”, “Хувьцаа, бонд, ETF-ээс алийг сонгох вэ?”, “Гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?”, “Хөрөнгө оруулах компаниа хэрхэн зөв сонгох вэ?” зэрэг асуулт иргэдийн дунд түгээмэл болж байна. CAPITAL FEST 2026 нь эдгээр асуултад мэргэжлийн хүмүүсээс хариулт авч, хөрөнгө оруулалтын төрөл бүрийн боломж, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ олж авсан мэдлэгээ практик туршлагаар бататгах орчныг бүрдүүлнэ. Арга хэмжээний үеэр оролцогчид дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, хувьцаа, бонд, ETF, хөрөнгө оруулалтын боломж, шийдвэр гаргалт зэрэг сэдвээр салбарын мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлгийг сонсох боломжтой. Санхүүгийн боловсролыг гэр бүлээрээ CAPITAL FEST 2026 нь зөвхөн хөрөнгө оруулагчдад бус гэр бүл, хүүхэд, залуус болон санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүссэн хүн бүрд нээлттэй. Хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хөрөнгө оруулалтыг хэрхэн эхлүүлэх, хувийн болон гэр бүлийн санхүүгээ хэрхэн зөв төлөвлөх зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй сэдвүүдийг хөндөхийн зэрэгцээ хүүхэд, эцэг эхчүүд хамтдаа оролцох интерактив үйл ажиллагаа, санхүүгийн боловсролын тоглоом, “Go Clients Go” зэрэг гэр бүлд зориулсан тусгай хөтөлбөрүүд багтжээ. Бизнес эрхлэгчид болон хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах сонирхолтой байгууллагуудад зориулсан агуулга мөн хөтөлбөрийн нэг хэсэг байх бөгөөд хөрөнгийн зах зээлээр дамжуулан бизнесээ санхүүжүүлэх боломж, шийдлүүдийн талаар мэдээлэл авах боломжтой. Зөвхөн сонсох биш — оролцож, туршина CAPITAL FEST-ийн гол онцлог нь оролцогчид зөвхөн илтгэл, сургалт сонсоод өнгөрөх бус хөрөнгө оруулалт, санхүүгийн боловсролыг бодитоор оролцож, туршлагаар дамжуулан ойлгох боломжтойд оршино. Голомт Капитал ҮЦК нь хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор GCC Academy -ийг байгуулан хөрөнгө оруулалтын анхан, дунд, ахисан түвшний сургалт, судалгаа, мэдээллийг тогтмол хүргэж ирсэн. Харин CAPITAL FEST 2026 нь энэхүү зорилгыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлж, хөрөнгө оруулалт гэх харьцангуй төвөгтэй ойлголтыг мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас гадна анхлан сонирхож буй залуус, бизнес эрхлэгчид, гэр бүл, хүүхдүүдэд хүртэл ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэн, хөрөнгө оруулалтын шинэ соёлыг бий болгохыг зорьж байна. 🎓 GCC Academy-ийн сургалтуудын суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлээрэй. Сургалтад бүртгүүлэх: forms.gle/rtMs1rKnQ9LZkX1D6 📅 Хэзээ: 2026 оны 9-р сарын 12–13 📍 Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэн, Түмэн Эх цогцолбор /Хүүхдийн парк/ Хөрөнгө оруулалт бол зөвхөн мөнгө биш. Мэдлэг, сонголт, боломж, ирээдүй юм. CAPITAL FEST 2026 — БОЛОМЖОО НЭЭ.
  • Ikon.mn (몽골어) — "Аичи-Нагояа 2026" спортын наадмыг гурван телевиз шууд дамжуулна
    Японы Айчи муж, Нагояа хотод Азийн зуны спортын 20 дахь наадам энэ сарын 19-нд нээлтээ хийнэ. Тус наадамд шар тивийн Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны 45, Азийн наадмын тусгай багаас бүрдсэн нэг нийт 46 багийн 15,000 гаруй тамирчин 43 спортын 71 төрөлд нийт 469 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Монгол Улсаа төлөөлж 31 спортын төрөлд 303 тамирчин өрсөлдөхөөр болж, өнгөрсөн долоо хоногт тамирчдад төрийн далбааг гардуулах ёслол болсон билээ. Тэгвэл энэ удаагийн наадамд ажиллах спортын сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаачдад сурвалжлах мандатыг нь гардуулж өглөө. 20 дахь удаагийн Азийн олимпод манай улсаас нийт 50 спортын сэтгүүлч ажиллана. Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Азийн наадмыг сурвалжлан ажиллах Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн уран бүтээлч мөн шууд дамжуулалтын телевизүүдэд албан ёсны мандатыг гардуулан өгч амжилт хүсэв. Монголд албан ёсны эрхтэйгээр ”Сүлд”, “NSports”, “Тэнгэр” телевиз энэ сарын 19-нөөс ирэх сарын 4-нийг дуустал эх орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм.
8관찰
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүлжээ
    “Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүлсэн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв өөс мэдээллээ. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутагт энэ оны 08 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж ажилласан байна. Хяналт шалгалтаар тус аймгийн “Хавчиргана” гэх газарт нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байгаа компани нь тухайн газар талбайд үүссэн байсан нуурын усыг Ерөө гол руу удаа дараа цутган голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
9관찰
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
10관찰
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — CITY ZONE: Байраа сонгохоосоо өмнө бодитоор үзээрэй
    Төлөвлөлт, орон зайн шийдлийг бодитоор мэдрээрэй Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох Яармагт бүтээн байгуулагдаж буй City Zone хотхон нь ТЭСО Пропертис группийн орон сууцны шинэ төсөл бөгөөд орчин үеийн цогц төлөвлөлт бүхий 374 айлын хотхон юм. Төслийн хувьд шинэ суурьшлын бүсэд ирээдүйг харсан зөв төлөвлөлттэй, чанартай дэд бүтэц, ухаалаг зохион байгуулалттайгаар төлөвлөн “NEW CONNECTION” концепцтэйгээр хөгжүүлж байгаа бөгөөд энэхүү концепцийн хүрээнд зөвхөн орон сууц бус оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн шинэлэг орчин, тав тухтай амьдралын хэв маягийг нэгтгэсэн цогц төлөвлөлтийг бүтээн байгуулж байна. CITY ZONE төсөл анх удаа “Бэлэн байр танилцуулах өдөрлөг”-ийг зохион байгуулж, байр сонголтоо хийхээс өмнө ирээдүйн амьдрах орчноо өөрийн нүдээр харж, биеэр мэдрэх боломжийг танд олгож байна. Өдөрлөгийн үеэр та төслийн бэлэн байр, төлөвлөлт, зохион байгуулалттай биечлэн танилцаж, зураг төсөл, мэдээллээс илүү бодит мэдрэмж дээр үндэслэн сонголтоо хийх боломжтой. Нээлттэй өдөрлөгт бүртгүүлэх холбоос НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ Орон сууц худалдан авагч, сонирхогчдод зориулсан төслийн бэлэн байруудыг танилцуулах нээлттэй өдөрлөг: Хэзээ: 2026 оны 9-р сарын 13 (Ням гараг) Хаана: ХУД 23-р хороо, Наадамчдын зам /Porsche centre Ulaanbaatar-ийн зүүн талд / төслийн борлуулалтын оффист зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөгийг төслийн талбайд байрлах борлуулалтын оффист зохион байгуулна. Худалдан авагчид зөвхөн зураг, төлөвлөлтөөр төсөөлөх бус, дотор засал хийгдэж буй орон сууцанд биечлэн зочилж, орон зайн хэмжээ, зохион байгуулалт, мэдрэмжийг бодитоор мэдрэх боломжтой. ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС City Zone төсөл нь Богд Хан уулын хаяанд, ирээдүйд үнэ цэн нь өсөн нэмэгдэх байршил болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, хотын дуу чимээ, агаарын бохирдол, ойрхон баригдсан өндөр барилгуудаас ангид таатай орчинд баригдаж байна. Мөн 20 минутын хот хөтөлбөртэй уялдан төрийн үйлчилгээ, сургууль, худалдааны төвүүд рүү ердөө 5-10 минутад хүрэх боломжтой, оновчтой байршилд сүндэрлэж байна. ДЭД БҮТЭЦ ДАГАСАН ХӨГЖИЛ Хотын хөгжил гэдэг зөвхөн шинэ барилга байгууламж сүндэрлүүлэх тухай бус, түүнийг хүрээлэн буй зам, тээвэр, үйлчилгээ зэрэг дэд бүтцийн сүлжээтэй уялдуулан төлөвлөж, хүмүүсийн өдөр тутмын хөдөлгөөн, амьдралыг хялбар, тав тухтай түвшинд хүргэх үйл явц юм. Улаанбаатарын хурдацтай хөгжиж буй шинэ суурьшлын бүс болох Яармагт хэрэгжиж буй City Zone төсөл нь энэхүү зарчмыг “New Connection” концепцоор илэрхийлж байна. Наадамчдын зам дагуу байрлах City Zone төсөл нь яармагийн шинэ зам, яармагийн шинэ гүүр, уулын зам зэрэг гол авто замын сүлжээнүүдтэй холбогдохоос гадна Яармаг–Хархорин–г холбох дүүжин тээврийн шинэ шугамтай хамгийн ойр байрлаж байна. Ингэснээр City Zone нь зөвхөн орон сууцны төсөл бус, хотын шинэ зам, тээврийн дэд бүтцийн хөгжлийг даган бий болж буй хөдөлгөөн, хүртээмж, шинэ холболтын нэгэн цэг болж байна. ТӨСЛИЙН БАРИЛГЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛ "CITY ZONE" төслийн барилгын ажлын явц одоогийн байдлаар төслийн А болон Б блокийн үндсэн хийц бүтээцийн ажил бүрэн дуусаж, гадна фасад, дотор засал болон инженерийн шугам сүлжээний ажлууд болон дотор заслын ажлууд эрчимтэй үргэлжилж байна. Одоогоор айлын таазны эмульсэн будаг, ханын цаас болон интерьерийн гоёлын хавтангийн ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд паркетан шал, дотор хаалганы угсралтыг эхлүүлээд байна. Эдгээр ажлыг батлагдсан зураг төсөл, технологийн дараалал, чанарын шаардлагын дагуу нарийн хяналттайгаар хэрэгжүүлж байна. Сити Зоне төсөл нь оршин суугчдын тав тух, өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн орон зайг бүрдүүлэхийн төлөө чанар, зөв төлөвлөлтийг эрхэмлэн, бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөгөөт үе шатны дагуу урагшлуулсаар байна. Нээлттэй өдөрлөгт бүртгүүлэх холбоос Нээлттэй өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах 7701-5000 утсаар лавлана уу. Фейсбүүк: City Zone Вебсайт: cityzone.mn