TODAY, TOP 10 HOT NEWS

2026-08-25 · 최근 업데이트 · 2026-08-25T08:05:18.646950+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Оюу толгой үйлдвэр дотоодын эх үүсвэрээс сэргээгдэх эрчим хүч авна
    Улаанбаатар хот, Монгол Улс. Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлаар (СOP17) уул уурхайн салбарын төр, хувийн хэвшлийн тэргүүлэгчид газрын тогтвортой байдлыг хангахын төлөө хэрхэн хувь нэмэр оруулахаа хэлэлцлээ. Энэ үеэр Рио Тинто, Эрдэнэс Оюу Толгой, Оюу толгой компаниуд хамтран сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, арвижуулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх шилдэг туршлагуудыг нутагшуулах цогц санаачилгуудаа эрчимжүүлэхээ зарлалаа. 1. Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжинэ Оюу толгой үйлдвэр нь цахилгаан эрчим хүчний хэрэгцээний тодорхой хэсгийг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах замаар Монгол Улсын эрчим хүчний шилжилтэд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Энэ хүрээнд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулахад түлхэц үзүүлэх боломжтой бөгөөд нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, ногоон эдийн засагт шилжих үйл явцыг түргэтгэхэд дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжиж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон талын үр өгөөжийг бий болгох боломжтой юм. 2. Газрын доройтлыг бууруулах санаачилга хэрэгжүүлнэ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компанийн санаачилсан “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэн, биологийн олон янз байдал, экосистемийн тэсвэртэй байдал, нүүрстөрөгчийн шингээлтийн боломжууд болон орон нутгийн иргэдэд чиглэсэн үр өгөөжийг нэмэгдүүлэх илүү өргөн хүрээний газрын нөхөн сэргээлтийн цогц хөтөлбөр болгон хөгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал, Говийн бүсэд цөлжилттэй тэмцэх, экосистемийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор 5,000 га хүртэл талбайг хамарсан загийн ойжуулалт хийнэ. Монгол Улсын хойд болон төвийн бүсэд тус бүр ойролцоогоор 10,000 га талбай хамарсан ойг нөхөн сэргээх гурван төсөл хэрэгжүүлэх боломж судалж, нүүрстөрөгчийн шингээлтийг хэмжигдэхүйц үр дүнд хүрэх боломжтой байдлаар хөгжүүлэхээр ажиллана. Орон нутгийн иргэдийн тарьж ургуулсан мод, ойг урт хугацаанд хамгаалж, арчлан ургуулахад чиглэсэн, санхүүгийн урамшууллын тогтолцоог бий болгож, иргэдийн оролцоонд суурилсан тогтвортой ойжуулалтын загварыг хэрэгжүүлнэ. 3. Үндэсний усны аюулгүй байдалд хувь нэмэр оруулах санаачилга хэрэгжүүлнэ Энэхүү санаачилга нь шинжлэх ухаан, инновац болон усны нөөцийн хамтын удирдлагад тулгуурлан Монгол Улсын урт хугацааны усны тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэнэ. Тухайлбал, Газар доорх усыг нэмэгдүүлэх зорилгоор ус агуулагч үе давхаргыг зориудаар арвижуулах (managed aquifer recharge) чиглэлийн туршилт, эрдэм шинжилгээний ажлуудыг дэмжин эрчимжүүлнэ. Хурын ус хуримтлуулах замаар гадаргын усны экосистемийг сэргээх боломжуудыг судалж, туршилтын төслүүдийг хэрэгжүүлнэ. Говийн бүсийн газар доорх усны нөөц, чанарын судалгаа хийнэ. Энэ талаар Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон "Эдгээр ажлууд нь Рио Тинтогийн Монгол Улс дахь бат бөх түншлэл, Оюу толгойгоор дамжуулан ирээдүй хойч үедээ үлдэх үнэ цэнийг бүтээх нийтлэг зорилгын илэрхийлэл юм. Бид эрчим хүчний шилжилтийг урагшлуулж, газар нутаг, ус байгалиа хамгаалан хадгалахад дэмжлэг үзүүлэн, улс орны хэмжээнд үр дүнтэй ажлууд хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Өнөөдөр өгсөн амлалтуудаараа ойрын таван жилд хэмжигдэхүйц үр дүн гарган олон арван жилд үргэлжлэх эерэг өөрчлөлтийн суурийг тавихыг зорьж байна” гэв. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн “ Хувьцаа эзэмшигчийн хувьд бид “Оюу толгой” компанийн эрчим хүчний шилжилт, усны нөөцийн хамгаалалт, газрын нөхөн сэргээлт, ойжуулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг төрийн бодлого, хөгжлийн зорилттой уялдуулан Монгол Улсад илүү үр өгөөжтэй байхад анхаарал хандуулан ажиллаж байна. Цаашид байгаль орчин, нийгмийн хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын бодит үр дүн, ирээдүйд үзүүлэх ач холбогдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллах болно” гэв. “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал нь манай үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг юм. Бид байгалийн унаган төрхийг нөхөн сэргээх, ойжуулалтыг дэмжих замаар ойн салбарт хөрөнгө оруулж, усны нөөц ба чанарыг сайжруулахад анхааран ажилладаг. Энэ чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, дотоодоосоо сэргээгдэх эрчим хүчийг худалдан авч Оюу толгой уурхайн үйлдвэрлэлдээ ашиглах ажиллагаагаа улам өргөжүүлэн, эрчимжүүлнэ” гэв.
2주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — “PSY” нэрийн цаана ямар түүх байдаг вэ?
    “Gangnam Style” дууг мэдэхгүй хүн ховор. Харин PSY яагаад PSY нэртэй болсон, анхнаасаа дуучин болохоор төлөвлөөгүй гэдгийг мэдэх хүн хэр олон бол? Дэлхийн хөгжмийн ертөнцөд Солонгосыг таниулсан хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг PSY 2026 оны есдүгээр сарын 19-нд SocialPay Park-д болох “SUPER CONCERT: SPECIAL” тоглолтын үндсэн уран бүтээлчээр Монголын үзэгчидтэй уулзана. “PSY” НЭР ХААНААС ГАРСАН БЭ? PSY-ийн жинхэнэ нэрийг Пак Жэ Сан (Park Jae-sang) гэдэг. Түүний тайзны нэр болох PSY нь англи хэлний “psycho” гэх үгнээс санаа авсан нэр. Тэрбээр бусдаас өөр, өөрийнхөөрөө, тайзан дээр тогтсон хэв маягт баригддаггүй зан чанараа илэрхийлэхийн тулд энэхүү нэрийг сонгожээ. Өнөөдөр PSY гэх гурван үсэг дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрөө нэгэн брэнд болж чадсан байна. УГ НЬ ДУУЧИН БОЛОХООР ТӨЛӨВЛӨӨГҮЙ Сонирхолтой нь PSY анхнаасаа мэргэжлийн дуучин болох зорилготой байгаагүй. Тэрбээр АНУ-д суралцахаар явж, Boston University-д бизнесийн чиглэлээр элсэн орсон ч хөгжмийн сонирхол нь улам хүчтэй болжээ. Улмаар сургуулиа орхин Berklee College of Music-д хөгжмийн чиглэлээр суралцаж эхэлсэн байна. Энэ сонголт нь түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн юм. 2001 онд анхны цомгоо гаргаснаар PSY-ийн хөгжмийн карьер эхэлж, харин 11 жилийн дараа нэг дуу түүнийг дэлхийд таниулсан нь “Gangnam Style” байлаа. НЭГ ДУУГААР YOUTUBE-ИЙН ТҮҮХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ 2012 онд гарсан “Gangnam Style” богино хугацаанд дэлхий даяар тархаж, PSY-ийн алдарт “horse dance” хөдөлгөөн олон улсын соёлын үзэгдэл болсон. Харин хамгийн том амжилт нь “Gangnam Style” дуу YouTube-ийн түүхэнд нэг тэрбум хандалтад хүрсэн анхны видео болсон явдал юм. Үүний дараа “Gentleman”, “Daddy”, “New Face”, “That That” зэрэг хит дуунуудаар PSY дэлхийн үзэгчдийн танил уран бүтээлч хэвээр үлджээ. Гэхдээ PSY-ийн жинхэнэ хүчийг мэдрэх газар бол дэлгэц биш тайз. Түүний “SUMMER SWAG” тоглолтууд асар том хэмжээний продакшн, усан эффект, хөгжим, бүжиг, үзэгчдийн оролцоогоороо алдартай. PSY өөрөө ч тайзан дээрх эрч хүч, үзэгчидтэйгээ харилцах чадвараараа хамгийн онцгой үзүүлбэрүүдийн нэгт тооцогддог. Тасалбар худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу.
3주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — “Судалгаа” нэртэй хуурамч линкээр орж 112 иргэн мөнгөө алджээ
    Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулж байна. Энэ оны наймдугаар сард “Судалгаа” нэртэй хуурамч линкээр орж 112 иргэн мөнгөө алдаж залилуулсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Иймд урамшуулал амласан сайтаар нэвтэрч, банкны нэвтрэх нэр, нууц үг, OTP кодоо өгөхгүй байхыг зөвлөв. Урамшуулал амласан зартай таарвал ямар ч тохиолдолд нэвтэрч орохгүй байхыг сэрэмжлүүллээ.
4주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тоормос гишгэсэн ч автомашин шууд зогсдоггүй
    Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр бүртгэгдсэний дагуу шалгажээ. Шалгалтаар “Субару” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч урсгал сөрж, “Бонго” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч гэмтсэн нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Булган аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна. Тоормос гишгэсэн ч автомашин шууд зогсдоггүй. Судалгаагаар: 60 км/ц хурдтай явж буй автомашины зогсох нийт зай 36–40 метр байдаг. 80 км/ц хурдтай үед энэ зай 55–60 метр болж нэмэгддэг. 100 км/ц хурдтай үед 80–90 метр хүрдэг. Өөрөөр хэлбэл хурд нэмэгдэх тусам зогсох зай хэд дахин өсдөг нь ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд жолооч та орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулан аюулгүй байдлаа хангаж, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байхыг Тээврийн Цагдаагийн Алба наас анхааруулж байна.
5참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Мандал хуримтлал Азийн шилдэг Финтек апп-аар шалгарлаа
    Азийн Финтекийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Asia Fintech Awards 2026”-аас Мандал хуримтлал апплейкшн “WealthTech of the Year” – төрөлд шилдгээр тодорлоо. Тус арга хэмжээ нь Азийн финтекийн экосистемийн инновац, ололт амжилт, нийгэмд үзүүлж буй бодит нөлөөллийг үнэлдэг гэдгээрээ онцлог юм. Мандал хуримтлал апп таван төрөлд эцсийн шатанд шалгарсан бөгөөд шилдгээр тодорсон “ WealthTech of the Year” төрөлд олон хүчтэй өрсөлдөгчтэй байсан. Тухайлбал, TradingFront by Tiger нь Сингапурт төвтэй, дэлхий даяар 10 гаруй сая хэрэглэгчтэй “Tiger Brokers Group”- ын хөрөнгө оруулалтын платформ юм. Мөн Alliance Bank & Comarch нь 1.5 сая хэрэглэгчтэй, 187.5 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг Малайзын тэргүүлэх банк юм. Зургийн тайлбар: Сингапурын Финтекийн холбооны Ерөнхийлөгч, Ахлах шүүгч Holly Fang-тай хамт(зүүн гар талаас 3 дахь) Сингапурын Финтекын холбооны Ерөнхийлөгч Holly Fang арга хэмжээний үеэр хэлэхдээ, “Ази тивийн 4.8 тэрбум хүн амын амьдралын асуудлыг хялбар шийдвэрлэж, харилцагчдад өгч буй үнэ цэнд үндэслэж, шилдэг финтек апп-уудыг шалгаруулсан” гэв. Энэ утгаараа Мандал хуримтлал апплейкшн нь Монголчуудыг хөрөнгийн зах зээлд энгийн, хялбараар оролцох боломжийг нээж, хуримтлуулах дадлыг хэвшүүлсэн зэрэг нь уг шагналыг хүртэхэд голлон нөлөөлжээ. Шагнал гардуулах ёслол нь Сингапур улсад 08 сарын 21-нд болсон бөгөөд Азийн 300 гаруй финтекийн салбарын шилдгүүд оролцжээ. Шагнал авах үеэр “Мандал Ассет Менежмент”-ийн гүйцэтгэх захирал Г.Батзориг хэлэхдээ, “Монголын финтек апп анх удаа Азийн түвшинд үнэлэгдэж чадлаа. Мандал хуримтлал нь 110 мянган хэрэглэгчтэй Монгол улсын насанд хүрсэн хүн амын 45 хувьд хүрсэн хуримтлалын платформ болжээ. Бид жирийн иргэн ч хөрөнгийн зах зээлд оролцож, урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх боломжтойг энэ бүтээгдэхүүнээрээ дамжуулан харуулахыг хүссэн. Тогтмол, тууштай хуримтлуулж буй хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг хариулсандаа баяртай байна” гэв. Ийнхүү Мандал хуримтлал апп олон улсад үнэлэгдэж Ази тивийн шилдгээр шалгарсан нь Мандал Санхүүгийн Нэгдэлийн олон жил хэрэгжүүлсэн стратеги, цаашлаад Монголын хөрөнгийн захын хөгжлийг дараагийн түвшинд гаргасныг харуулж байна. Мандал Хуримтлал апп татах линк: bit.ly/Mandalhurimtlal
6참고
몽골기타최종 52.2
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — “Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийнхээ ойн хүрээнд ₮10 тэрбумын “ШИЖИР-1 ХБҮЦ”-ны анхдагч арилжааг эхлүүллээ
    “Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр (08 дугаар сарын 24-ний өдөр) 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “ШИЖИР-1 ХБҮЦ” /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/-ны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Цан цохих ёслолыг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат хэлсэн үгэндээ: “Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 2016 оноос хойш санхүүгийн салбарт тогтвортой, хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, жижиг, дунд бизнес болон иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн санхүүгийн байгууллага бөгөөд өнөөдөр “Есөн шижир актив хоёр ТЗК” ХХК-аар дамжуулан анхны ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож, хөрөнгө оруулагчдад эрсдэл багатай, тогтвортой өгөөж хүртэх боломж бий болгож буйг онцлон тэмдэглээд, "Есөн шижир инвест ББСБ" ХХК-ийн хамт олонд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд амжилт хүсэхийн зэрэгцээ үндсэн андеррайтер "ТиДиБи Секьюритис ҮЦК" ХХК, Өмгөөллийн "Эм Жэй Эл Атторнейс" хуулийн фирм, Хөрөнгө итгэмжлэн удирдагч "Монголын ипотекийн корпораци ОССК" ХХК, Зээлийн шинжилгээ гаргагч “Интер Аудит” ХХК зэрэг байгууллагуудаа талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Ийнхүү "Есөн шижир актив хоёр" ТЗК-ийн гаргаж буй "Шижир-1 ХБҮЦ" анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье. “ШИЖИР-1” ХБҮЦ-ны үндсэн нөхцөл Нийт үнийн дүн: 10 тэрбум төгрөг Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг Хугацаа: 24 сар Жилийн өгөөж: 19% Хүү төлөх давтамж: Улирал тутам Хүүгийн орлогын татвар: 5% Арилжаа: Монголын Хөрөнгийн Бирж Үнэт цаас гаргагч: Есөн шижир инвест ББСБ Үндсэн Андеррайтер: TDB Securities SC Анхдагч зах зээлийн нээлттэй арилжаа 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажлын 5 хоног явагдах ба захиалга 100 хувь биелсэн үед хаагдах тул мөнгөн хөрөнгөө тогтмол өгөөжтэй хэрэгсэлд байршуулах сонирхолтой хувь хүн, компани, мэргэжлийн хөрөнгө оруулагч та бүхэн өөрсдийн харилцдаг үнэт цаасны компаниудаар дамжуулан захиалгаа өгнө үү. Холбоо барих: 7010-0261 Энэхүү үнэт цаасны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
7참고
몽골기타최종 52.2
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ⚡Цахилгаан |🔋Хайбрид горимтой ZNA Z9/PHEV/ пикап бэлэн борлуулагдаж байна
    ZNA - Zhengzhou Nissan Automobile Co., Ltd буюу алдарт “Nissan” брэндийн өмнөд хөрш дахь үйлдвэр дээр үйлдвэрлэгдэн олон улсад экспортлогдож буй Z9/PHEV/ загварыг “Оч Моторс” ХХК албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нийлүүлж байна. ⚡Цахилгаанаар туулах зай: 135км хүртэл 🔋Hybrid /Бензин цахилгаан хосолсон горим/ туулах зай: 1050км хүртэл. Хотод бензин хэрэглэхгүйгээр, цэнэглээд(4.6-6 цаг) зөвхөн цахилгаан горимоор явна, хол замд бензин хийгээд(67л) хосолсон/Hybrid/ горимоор явна. 7kw цэнэглэгч дагалдуулж өгнө. Z9 загварын үнэ 142 сая төгрөг . Банкны ногоон зээлээр сарын 1.3% хүүтэй, урьдчилгаа 10-20% төлөөд авах боломжтой. Борлуулалтын утас: 99106434 , 94116064 , 94104030 Орчин үеийн технологи ч гэсэн, пикапын уламжлалт хэв шинжийг хадгалсан Сүүлийн үед пикап автомашинууд цахилгаан болон хосолсон горимтойгоор ихээр танилцуулагдах болсон, түүнийгээ дагаад хойноо цахилгаан мотор тавих нь их элбэг үзэгдэнэ. Тэгвэл Z9/PHEV/ загвар нь хойноо чулактай. Хөдөлгүүр, хурдны хайрцгаас эргэлт аван туслах кроп, кардан голоор дамжуулан 4 дугуй хөтөлнө. Энгийн үедээ хойд 2 дугуй хөтлөх(2H), 4 дугуй хөтлөх(4H), хүндрүүлэх(4L) - бидний мэддэгээр мосттой(Part-time 4WD). Жийп болон энэ төрлийн автомашинуудад заавал байх ёстой РААМ хийцэл (Body on Frame). Уламжлалт болон орчин үеийн технологийн төгс зохицол. Хүчтэй, хэмнэлттэй 1500cc Турбо бензин мотор, цахилгаан мотор, хайбрид кроп - нийлээд 435 морины хүч, 800 Ньютон метр мушгих хүч гаргадаг нь LX570-ийн 3UR-FE (385м.х, 543Н.м мушгих хүч)-аас илүү хүчтэй үзүүлэлт. 100км-т зарцуулах бензин, АИ92: Цахилгаан горимоор - 0 литр Батарей дүүрэн хайбрид горим - 1.5-2.0 литр Батарей дунд цэнэгтэй хайбрид горим - 3-4 литр Батарей бага цэнэгтэй хайбрид горим - 7-8 литр Тав тухтай, аюулгүй, ухаалаг Z9-ийн урд тэнхлэг нь раамнаас бэхэлсэн дээд, доод гартай, хойноо цул тэнхлэгтэй - пүрштэй, зөөлхөн явдалтай. Ихэнх пикапууд 2-р эгнээний зай давчуу жижиг байдаг бол Z9 нь өргөн уужим том салонтой. Автомат жолоодлогын систем, бүх талын камер, мэдрэгч, 1-р эгнээний суудлууд халах, хөрөх, жолоочийн суудал массажтай, жолооны хүрд халах, хажуугийн толь халах зэрэг сүүлийн үеийн ухаалах шийдлүүдийг өөртөө шингээсэн. Баталгаа: 2 жил/100,000км Эхний 2 удаагийн хөдөлгүүрийн тос, тосны шүүр Банк дүүрэн бензин Номерын хүрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ НӨАТ 7kw цэнэглэгч Борлуулалтын утас: 99106434 , 94116064 , 94104030 ОЧ МОТОРС ХХК-ИЙН ҮЗҮҮЛЭНГИЙН ТАНХИМД АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР БЭЛЭН БОРЛУУЛАГДАЖ БҮЙ 12 ЗАГВАРЫН АВТОМАШИН Лизингийн нөхцөл “Оч Моторс” ХХК нь автомашинаа банкны болон банк бус санхүүгийн байгууллагын ногоон болон энгийн лизингээр санал болгож байна. Борлуулалтын дараах үйлчилгээ Оч Моторс ХХК - Монголын автомашины зах зээлд 11 дэх жилдээ ажиллаж, BAIC(Mercedes-Benz, Hyundai), JMC(Ford, Isuzu), ZNA(Nissan) зэрэг дэлхийд танигдсан брэндүүдийн албан ёсны дилерээр хэрэглэгчдээ хамгийн сүүлийн үеийн загвар, борлуулалтын дараах сэлбэгийн нөөц, засвар үйлчилгээгээр хангаж байна. ТУРШИЛТЫН ЖОЛООДЛОГО ӨДӨР БҮР ХИЙГДЭЖ БАЙНА, ТА ЦАГ АВАХ ШААРДЛАГГҮЙ, ИРЭЭД УНААД ҮЗЭЭРЭЙ! Утас: 94116064 94104030 99106434
8관찰
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Аргын тооллын 2026 оны 09 сарын 13-нд Пунцогцогчинлин хийд Гонгор, Намсрай, Замбалын бумба тахина
    Аргын тооллын 2026 оны 09 сарын 13-нд Пунцогцогчинлин хийд Гонгор, Намсрай, Замбалын бумба тахина Аргын тооллын 9 сарын 13. Билгийн тооллын намрын дунд сарын шинийн 2. Цагаан өвгөний буулттай. Тансагтай. Энэ өдөр бумба тахиулваас өлзийтэй сайн. Пунцогцогчинлин хийд Гонгор Намсрай Замбалын бумба тахина. Бүртгэл 09 сарын 5-12-нд 09.00 – 16.00 цагт явагдана. Холбогдох утасны дугаар: 88585831 Хаяг: Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг. 13-р хороо. Сургуулийн 33-р гудамж. 625Б. ПУНЦОГЦОГЧИНЛИН ХИЙД. Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100057312825469&mibextid=ZbWKwL Google map хаяг : https://maps.app.goo.gl/cj7qoa7kvu5qWMKeA ГОНГОР БУРХАН Гонгор бурхан нь ядуу хоосны зовлон бүгдийг арилгаж есөн хүслийн горьдлогыг хур мэт хангаж өршөөхийн тулд оршдог. Гонгор бурхан нь шашныг хамгаалагч арван хангал бурхдын нэг бөгөөд Махагал бурхдын төрөлд багтдаг. Саад тотгорыг арилган, эд хөрөнгийг арвижуулагч бурхан юм. Цагаан өнгөөр дүрслэгдсэн догшин ширүүн дүртэй боловч үл мэдэг инээвхийлэн мишээсэн, тэргүүн дээрээ бурхан залсан, эрдэнийн хонхоор биеэ чимсэн, их галан дунд бадамлянхуа цэцгэн сэнтий дээр залран зогссон, авралын зургаан мутартай бурхан билээ. Баруун дээд мутартаа чандмань эрдэнэ, зүүн дээд мутартаа эрдэнээр дүүрэн гавал, дунд хоёр мутартаа ядуу хоосныг арилгагч очир дигүг, гурван ертөнцийг сүрээр дарагч гурван үзүүрт сэрээ, доод талын хоёр мутартаа дагинасыг дуудах хонх, гох дэгээг тус тус барьсан байна. Хоёр өлмий тус бүрээр Ганэшя хэмээх заан бурхныг гишгэсэн байдаг ба энэ нь Ганэшя бурхныг ч бодсоныхоо дагуу дийлэх хүч чадалтай гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Монголчуудын дунд “Баян Гонгор” хэмээн нэрлэгддэг. ГОНГОРЫН БУМБА 1994 онд Амарбаясгалант хийдэд Төвдийн их лхаарамба Гүридава Ренбүчэ Гонгор бурхны бумбыг монголын ард түмний төлөө аравнайлсан байна. Гонгорын бумбын хурлыг жилд нэг удаа хийж тахидаг бөгөөд нарийн дэг жаягаар бүтээдэг. Үүнд: Есөнэрдэнэ, ховор эмийн ургамал, арц, хүж, цай гэх мэт нандин зүйлүүдийг аравнайлан хийх бөгөөд бүтээлгэсэн эзэн нь бумбандаа хир буртаг оруулалгүй авдар юмуу хайрцагт хийж тавьдаг . Гонгор бурхан өөрөө цагаан бурхан учраас бумбыг цалин цагаан мөнгөөр бүтээх нь элбэг. Тахихдаа доторх идээ будаа болон бусад зүйлсээ шинээр сольж хийн аравнайлуулдаг ёстой ажээ. Хэдийгээр “баяжихын бумба” хэмээн шүтдэг ч зөвхөн ганц амин хувиараа баяжих тухай бодож тахивал буруу болдог байна. Нутаг орон, хүн ард бүгдийнх нь буян хишиг арвижиж, эд хөрөнгө элбэг дэлбэг болохыг ерөөн хүсвэл зохино. Гонгор бурхны бумбыг тахиулаад ашиг,орлого олбоос хурал ном хуруулах, сүм хийдэд өргөл барьц өргөх, суварга бүтээх зэрэг үйлнээ сэтгэл харамгүй зориулах ёстой. Идээ будаа бүхий хайрцган дотор бумбыг хөдөлгөөнгүй байрлуулаад, хүндэтгэлтэй газар залахдаа үүд рүү харуулан голлуулж тавьдаггүй ажээ. Гонгор бурхны зүрхэн тарни нь “Ум гүрү маха гала хари ниса сэди за” бөгөөд амирлуулан номхотгож, эд баялгийг эрхэн дор хурааж, буян заяаг дэлгэрүүлнэ. Гонгор-Ичинноров нь эрдэнийн дээд эзэд минь Норовыг зүрхэндээ барьж, эрдэнийн эрдэнээр дүүрэн гавалт бумбыг зүүн,сүвээндээ тулж бартсан ба ядуурлын хорыг таслах дэвгүг хутга, гурван оронг сүргээр дарах сэрээт түгдэн, дагинасыг дуудаж эрхэндээ хураах дамрыг чанга цохино. Ариг гамгүй, бүрэлгэн сүйтгэж эвдэх, ялангуяа эд агуулдаг сав, цоож, түлхүүр, эрдэнийн зүйлийг хаяж шидэх, алхаж гишгэх, урж, тастаж, хагалж, хэмхэлж үрэгдүүлдэг зэрэгт эздийн эзэд нь гомдож, үл баясгахыг цээрлэдэг юм. Муу заяаны орноос татах гох дэгээ тэргүүнтнийг тус барьж, үгээгүй ядуугийн зовлонг санасан төдийд тасалж, эрдэнэ мэт туслагч дэд торгон цээживч ба хормогч элбэгийг соёрхож, их эрдэнийн гэрэл бадарсны дунд элдэв цэцэг сар, нарны мандалд хоёр өлмийдөө цагаан зүүний нүүрт эздийг дарж хяналтад барьсан сэлбийн-цал зандан модны их цэцэрлэг болон Гонгор-Ичинноров дагинасын чуулга бүгд иш есөн хүслийг өршөөхийн тулд соёрх, дээд бурхан Махагал багштай адил таны лагшин зарлиг, сэтгэлд харшилсан муу үйлс бүгд арилах болтугай. Түүхээс Төвдийн анагаахуйн ухааны их багш "Анагаах ухааны дөрвөн үндэс"-ийг туурвигч Ютог Ёндангомбо Энэтхэгээс төвдөд залрах замд есөн дээрэмчин лугаа учрав. Гэтэл гэнэт зургаан гартай цагаан хүн гарч ирээд дээрэмчин бүгдийг гэтэлгэн хүсэл бүгдийг биелүүлсэн нь их Ютогийн таалалд ихэд нийцсэн ба тэрээр Гонгор-идшинноров гэгч байжээ. Түүнийг таалан болгоохдоо "Миний залгамж шавь нар сэлтийн сахиус мөн тул хожмын шавь нар үүнд тахил, балин өргөж үйлсээ захируулагтун" хэмээн айлдсан юм. Гонгорын хөтөл Халхын их хүрээнээс зайдуухан бөглүү нэгэн газарт IV Богд Жавзандамба Лувсантүвдэнванчиг \1775-1813 он\ хийд байгуулах газар шинжлэхээр бараа бологчдын хамт Богд Цэнгэлтэй уулын зүүн хойно Улаан бумбатад иржээ. Тэр газар нь арц сургар анхилсан, алаг цэцгэн хучлагатай аяс зохистой газар байж. Тийн байтал цагаан торгон дээлтэй өндөр хүн дайралдаад нэгэн зуун лангийн ембүү, нэг Гонгор бурханы хэв өгөөд гэнэт алга болжээ. Тэр хүнийг хайж сурагласанд Дашчойхор хийдийн зүүн хөтлөөр гялалзсан цагаан торгон дээлтэй хүн даваад явсан сураг гарчээ. Богд Жавзандамба: "Билиг ихэд зохив. Бид хийдээ энд цүглэе" гээд шав тэмдэг тавьж, тэр хөтөл дээр чулуугаар Гонгор бурхныг бүтээж тавьжээ. Уг хөтөл Гонгорын хөтөл нэрээр алдаршсан ажээ. Богдын тийн заларч явсан үе нь арван дөрөвдүгээр жарны улаагчин туулай жилийн \1807\ зуны эхэн сарын улаан тэргэл өдөр байсан юм гэнэ билээ. НАМСРАЙ БУРХАН Замбал бурхан KUBERA-DZAMBALA-ZAMBHALA- VAISHRAVANA Үгүйрэн хоосрох зовлонг гэтэлгэж Үүрд үе залгамжлан бялхагч эд баялгийг өгөгч Наян түмэн хүслийг бүтээгч Намсрай танаа мөргөмү Лус савдгийг хилэгнүүлэн Биед яр шарх гарч Хордлогод өртөх Хүйтэн хошуут мал амьтны арьс үс хар өнгийн эд идээний бузар гэмээс авран сахиж хайрла. Тарни-Ум бэ шарма наеэ суухаа. Ум замбала залендаря суухаа. ЯГЧАСЫН ИХ ХААН ВАЙШРАМАНА ЯНДАШГҮЙ ЭД БАЯЛАГИЙН ХУРЫГ БУУЛГАГЧ ҮГҮЙРЛИЙН ГАСЛАН ЭНЭЛГЭЭС АРИЛГАГЧ ӨРШӨӨЛ ХАЙРЫН ЭЗЭН ТАНАА МӨРГӨМҮ. ЭДИЙН БУРХАД Намсрай-Бясман тэнгэр-Шарваны хүү Замбалгарва-Цагаан замбал Замбалсэрбү-Шар замбал Замбалнагву-Хар замбал Лхамноржмаа-Басу дари Ноджин Аварзэд-Ягчис Ноджин Норовсамбуу-Жани бадраа Холму гүндали Цогдаггарвуу-Гана бадир ДАДАГЖАД-НАМСРАЙН НАЙМАН ТҮШМЭЛ Занбалсэрву Ганба самбуу Норовсамбуу Гүваари Яндагши Прогной Айзэн Бизаа гүндали
9관찰
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Ян Хансен ирэх есдүгээр сард болох Азийн наадамд БНХАУ-ын шигшээдээ тоглохгүй
    БНХАУ-ын сагсан бөмбөгийн холбоо (CBA)-ноос өнөөдөр мэдэгдэл гаргажээ. Ирэх есдүгээр сард Японд болох Азийн наадамд оролцох багийн бүрэлдэхүүнд одоогоор Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-нд бүртгэлтэй цор ганц хятад тоглогч болох Ян Хансенийг оролцохгүй гэдгийг зарлалаа. Азийн наадмын 5х5 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрчүүд есдүгээр сарын 10-наас, эмэгтэйчүүд есдүгээр 17-ноос өрсөлдөнө. Тус бүр 12 баг оролцох тус наадмын эрэгтэйчүүдийн ангилалд урд хөршийн баг Филиппин, Бахрейн, Казахстаны багтай нэг хэсэгт орсон юм. Тэгвэл Хятадын CBA холбооноос өнөөдөр 5х5 болон 3х3 сагсан бөмбөгийн төрөлд улсаа төлөөлөх багийн бүрэлдэхүүнээ зарлав. Эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд өнгөрсөн улирлын лигийн үнэ цэнтэй тоглогч Ху Жинжу багтсан бол эмэгтэйчүүдийн багт Жан Цыюй тэргүүлэхээр болжээ. Харин өнгөрсөн жилийн NBA-гийн драфтын №16-гаар "Портлэнд" багт очсон Ян Хансеныг ямар учраас тивийн тэмцээнийг өнжиж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав. Сонирхуулахад Азийн наадмын 5х5 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд Монголын шигшээ баг өрсөлдөх хуваарьтай. Эмэгтэйчүүд БНСУ, Тайвань, Малайзын багтай нэг хэсэгт орсон билээ.
10관찰
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기